СурвалжилгаСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: "Лам, сүсэгтэн хоёр нэг зүгт харж байж засал үр дүнтэй болдог"

Монголчуудын дунд хаврын эхэн сарын шинийн 15-ны дотор тухайн жилийнхээ засал номыг хийлгэвэл үр өгөөжтэй, илүү сайн сайхныг авч ирнэ гэсэн нийтлэг ойлголт байдаг. Энэ ойлголтоор ойрын өдрүүд хийдүүд, хийдийн зурхайч нар сүсэгтэн олны хөлд дарагддаг. Бид Хилэнт эх хэмээх модон луу жилийн шинийн 6-ны өдөр “Үржин хажидлон” хийдэг зорин очлоо.

Олны сайн мэддэгээр Зурагтын шинэ эцсийн баруун доод чигт гудамжид байрлах уг хийд ёстой л хөл хөдөлгөөн ид үймж байна. Үйлчлүүлэгчийн машин хийдийн хашаанд багтахгүй доод гудамжид зам дагуу байрлууцгааж. Хашаа руу дөхөхөд л утаа уугиж байгаа нь үйлчлүүлэгч маш их байгаагийн илрэл. Учир нь энэ утаа уугих хэсэгт амин золигийг шатаах зан үйл хийдэг.

Үүдээр ороод байрлах жижиг лангуу анхаарал татна. Худалдагч эмэгтэй энд сүүлийн 13 жил ажиллаж байгаа гэв. Лангуун дээр шашны эд хэрэглэлээс гадна засал ном хийлгэхэд хэрэгтэй бүхэн өрөөстэй. Хадаг, ам дөрвөлжин хэмжээтэй бэлдсэн хар, улаан даавуу, даллагын идээнд ордог чихэр, жимс тэргүүтэн, сүү, архи, архи, зул, бүр бичиж тэмдэглэл хийх цаас ч хүртэл байв. Худалдагч “Одоо ч юм бүхэн бэлэн сайхан болсон шүү дээ. Иргэд заслаа хийлгэхдээ өөрөө л хүрээд ирэхэд болно. Энд хэрэгцээтэй бүхнийг шаардлагатай хэмжээ, тунгаар нь бэлдчихсэн байгаа” гэж тайлбарлалаа. 

Өнөөдөр Дашнямтай өдөр тул бүр их хүн энд ирж. Иргэд үүдээр ороод зүүн гар талын эхний өрөөнд дугаарлан зурхайч ламаар зурлагаа зуруулна. Дараа нь засалд шаардлагатай зүйлсийг өмнө дурьдсан лангуунаас авна. Улмаар гол танхимуудад суух лам багш нараар заслаа хийлгэнэ. Энэ өдөр сүсэгтнүүд олноор ирсэн тул хийдийн нэг давхрын хоёр танхим дүүрч, зарим лам багш нар хоёр давхар дахь хурдын зааландаа иргэдийг авч эхэлжээ. Зохион байгуулагчид хэн, хаана, хэзээ очиж сууж засал номоо хийлгэхийг зааварлан хуваарлиж байна. Цөөнгүй хүмүүс хаалганы баруун гар талд орших Хамба ламын өрөөний үүдэнд дугаарласан харагдана.

Бид зурхайч ламтай ярилцлаа. 

-Зурхайч Л.Чойжилсүрэн: Хүмүүс ивээл жил гарлаа гээд бэлэгшээдэг, гэтэл хийморь доройтож, хэл ам ээрээд байдаг-

-Луу жилийн засал ном дээр юуг голчлон анхаарвал зохилтой вэ?

-Луу жилтэй ивээл хулгана, бич жилтэй хүмүүс анхаарууштай. Хүмүүс ивээл жил гарлаа гээд эерэгээр бодчихдог. Гэтэл ивээл жил гарахаар хийморь сүлд доройтож, хэл ам тойроод байдаг.  Тиймээс энэ жил луу жилийн ивээл жилтнүүд анхаарч, “Түнсүм” гэж засал хийлгэнэ. Их харш буюу нохой жилтнүүд харшийн засал хийлгэнэ. Бага харш буюу луутайгаа дайсагнаж буй үхэр, хонь жил жилтнүүд бас засалтай. Монгол тооллоороо 66 настай буюу 1959 оны гахай жилтэй эрчүүдэд Рээдүг тохиосон. Рээдүг нь 66 гэсэн тооны нэр. Энэ үед бие хямарна, зарим тохиолдолд цус харвадаг. Тэгэхээр 66-ны заслыг онцлон хийлгэх хэрэгтэй.

-Луу жилтнүүд дээр тусгайлан анхаарах онцлог байгаа юу?

-Жил, жилээрээ өөр байна. 25-ны жил нь орж байгаа луунууд нэг аятайхан болж ирснээ асуудал дэгдээд байх төлөвтэй. 13 настай луу жилтэй хүүхдүүд бие хямраад байдаг. 37 настнууд болохоор дайсан жил гарч байгаа учир хэл ам, дайсан тэргүүтэн гараад ирдэг. 49-ний жил орж буй луунууд хийморь доройтно. Сүлдээ дуудуулж, Говийн лха тахиулан Далх уншуулах ёстой. 61-ний жил орж байгаа хүмүүсийг хий юмс хорлоод байх нигууртай. Зан албин гэж хэлдэг дээ. Тэгэхээр балинтай номнууд уншуулна. Бас хийморь доройтно. Зарим нь төрсөн суудал дээрээ суучихдаг тул үүнийгээ засуулна. Эмэгтэй хүүхэд усан дээр, эрэгтэй хүүхэд гал дээр гардаг шүү дээ. Үүнийг төрсөн суудал гэдэг.   

Луу жил луу өдрөө гарсан. Энэ жил нэг луу л гарсан тул ажлаа өөрөө мэднэ. Олон луу гарвал бие биедээ найдаад “ажлаа хийдэггүй” гэдэг. Энэ жил хур бороо сайн орно. Төрийн үймээн гайгүй. Идээ ундаа, сүү сааль элбэг дэлбэг. Тариа ногоо сайн ургана. Би бол хар зурхайч хүн учраас өөрийн судалдаг зурхайн ухаанаар мэдээлэл өгч байна.

-Хар зурхай гэдэг нь...?

-Ганцхан хүнээ л үздэг, хүнээ л шинждэг зурхай юм. Ямар жилтэй хүн, ямар өдөр, ямар цагт орж ирснээр нь зурна. Тэгэхээр адилхан жилтэй хүн арван хүн нэг дор цуваад орж ирэхэд зурлагууд нь өөр өөр гарна. Хүн бүр дээр тус тусдаа зурагддаг. Өдөрт хэдэн мэнгэ солигдох нь хүртэл зурлагад тусгаад явчихдаг. Зурхай гэдэг чинь зур, хай буюу зураад хай гэсэн утгатай үг. Одон зурхай бол сарны хөдөлгөөн, сүүдрийг харж зурдаг. Хар зурхай бол насны зурхай, жилийн өнгө, хүүхдийн, бэрийн гээд энэ бүхэн дотроо өөр янз хувилбараар боддог. Хүн орж ирээд янз янзаар үзүүлнэ. Бие нь өвдөөд эрүүл мэндээ асуувал яргай модны зурхай зурна. Ноён нуруугаа асуувал 47 чулуу тавина. Эр эм хоёр суух гээд хоорондоо таарах нь уу гээд ороод ирвэл бэрийн зурхай тавина. Гэх мэтээр дотроо өөр, өөр. Хамгийн гол нь сартайгаа таарч байх ёстой. Дорно дахин бол сарны тоололтой. Нарны тооллыг арга, сарны тооллыг билэг хэмээн ашигладаг. Нагзэй буюу хар зурхай хүнээ л үзнэ. Зурхайг 6 оронтой тоог нэмж хасаад бодлого бодож гаргадаг.

-Календариас хараад засал номоо хийлгэж болохгүй нээ?

-Тэр бол нийтлэг ерөнхий байдал.

-Шинийн 15-ны дотор л заслаа хийлгэе гэдэг. Энэ маань хэр зөв ойлголт юм бол?

-Шинийн 1-15-ны хооронд бурхан багшийн дүйцэн, хутагт хувилгаад үзүүлсэн өдрүүд таарч байгаа.  Тэрийг нь бэлэгдэж засал номоо хийлгэдэг. Ер нь бол мэнгэ нь  голлосон, жил нь орсон, харш, их харш жил таарсан хүмүүс ихэвчлэн энэ өдрүүдэд заслаа хийлгэдэг. 15-наас хойш болохгүй гэсэн юм байхгүй. Гол нь тэр дотор муу үйл хийхгүй, дандаа сайн үйл хийвэл буян нь хэд дахин арвиждаг.

-Засал номоо хийлгэхдээ юунд илүү ач холбогдол өгч, анхаарах вэ?

-Хүмүүс сэтгэлээ тайван байлгаж чадахгүй байна. Заслаа хийлгэхдээ миний муухай зүйлс ингээд ариллаа гээд хийлгэвэл зохистой. Гэтэл хийлгэх ёстой юм байна, юмыг яаж мэдэхэв гэсэн сэтгэлээр орж ирдэг. Үүний үр нь бол яаж ч магадгүй л байна шүү дээ. Үнэхээр сэтгэлтэй, сүсэгтэй байх юмбол 100 хувь үр шимтэй. Үүнийгээ ойлгохгүй лам нараас болчихлоо ч гэдэг. Лам нар бүгд л адилхан засал ном хийдэг. Хамгийн гол нь хүний сүсгээс ихээхэн шалтгаантай. Богд “Сүйхээтэй хүн сүсэгтэй, үүнийгээ дагаад өөдөө л явдаг” гэж хэлсэн. Сүйхээ муутай хүн сүсэггүй байдаг байх нь. Хүн бүрийг анх төрөхөд хамт төрсөн бурхан гэж байдаг. Тэр нь Говийн лха. Орой дээр байгаа орны тэнгэр, хоёр суганд эр, эмийн тэнгэр, баруун мөрөн дээр Далх гээд хийморь цог золбооны тэнгэр, зүрхэнд байгаа нь амь сахьдаг тэнгэр. Энэ тав эхээс мэндлэхэд хамт төрдөг юм. Үүнийг хүн болгон мэдэж явбал зохистой.

-Сэтгэл ихэд чухал гэлээ. Та сайхан зөвлөгөө өгөөч?

-Хүнийг хорлодог гуравхан юм бий. Уур, мунхаг, шунал. Энэ гурвыг баглачих. Уурлахгүй байх, шунахгүй байх, мунхаглахгүй байх. Мунхаг гэдэг  үл мэдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл мэдэхгүй, өөрөө ойлгоогүй юмаа хүнд ярьж болохгүй. Ингээд сэтгэлийг тайван байлгах хэрэгтэй. Хүнээс болдоггүй юм гэж байхгүй. Хүнээс тусгүй юм гэж байхгүй. Чи идэх жимсээ хаашаа ч юм зорьж өөрөө оруулж ирдэг бол ямар их ажил удах вэ. Гэтэл тэрийг хүмүүс оруулж ирээд, хэрэгцээтэй хэмжээгээр савлаад, та гэртээ бариад ороход бэлэн болгоод өгч байна. Сайхан тус шүү. Нэгэндээ тусгүй амьтан гэж байхгүй. Ийм сэтгэлээр хүнд хандах ёстой. Хорвоо дэлхийн бүх юмс хүнээс хамаатай. Хүн үймэхэд хорвоо дэлхий үймдэг. Бас хүний тусыг бүү март. Хүн нүгэлийг хэзээ ч мартдаггүй хэрнээ буяныг мартчихдаг. Хүнд муулуулснаа мартаж чаддаггүй, нүгэл тийм хүчтэй. Буяныг мартахад сэтгэлд нь авьяас сууж байдаг. Хүн урьд насны авьяасаараа амьдардаг гэдэг ийм учиртай. Урьд насандаа ямар үр хийснээ үүрч амьдардаг.

-Урьд насандаа гаргасан авьяасынхаа үрийг энэ насандаа засч залруулах боломж бий юу?

-Байлгүй яахав. Нүгэл хилэнцээ наминчлаад бурхан шашинд сүсэгтэй байвал тустай. Наминчилгаа гэж ном бий. Үүнийг өөрөө тоолоод сэтгэлээ ариусгаад бас уншуулаад явахад тустай.   

-Та сүсэгтэн олондоо хандаж юуг хэлмээр бодогддог вэ?

-Айлчилж байгаа хилэнт эх хэмээх модон луу жилдээ бүх хүн өөрийнхөө сэтгэлийг анхаарах хэрэгтэй. Сэтгэлээ тайван байлга. Бүх юмыг дагаад хуйлраад байх хэрэггүй. Тэгвэл 72 мянган судлаар гүйж байгаа цус, дээшээ гүйж, доошоо урууддаг хий тэнцвэр нь алдагдаж өвчин үүсч эхэлдэг. Д.Нацагдорж “Эрүүл биед саруул ухаан оршино” гэж хэлсэн. Одоо монголчууд бараг л галзуурчхаад байна шүү дээ. Богдын засгийн үед ард түмэн бүгд сүсэгтэй байсан. Бүгд шашнаараа нэгдсэн учраас манжийн дарлалаас мултарч чадсан.

-Лам, сүсэгтэн хоёр нэг зүг рүү харж байж засал үр дүнтэй болдог-

Бид лам нараас мэдээлэл авахыг хүссэн ч бүгд үйлчлүүлэгчтэй. Араас нь дугаарласан сүсэгтэн олон учир уулзах боломж хомс байлаа. Хийдийн нэгдүгээр давхрын ачаалал ихдэж хоёрдугаар давхар руу засал номын үйл ажиллагааг шилжүүлэх үеэр лам Л.Энхмандахтай түр хөөрөлдлөө. Тэрбээр “Иргэд шинийн 15-нд багтан ирж олон төрлийн засал ном хийлгэдэг. Өнөөдөр тэдгээр өдрийн нэг тул лам нарын ширээ дүүрч хурал хурдаг танхимдаа авч эхэллээ. Сүсэгтэн олныхоо хийж буй буян номд би ч гэсэн даган баясая. Хамгийн гол нь засал номоо хийлгэхдээ уншуулчихвал болно гэсэн сэтгэлзүйгээр хандах хэрэггүй. Лам нь ч, сүсэгтэн ч тэр хоёулаа нэг зүгт харж байж илүү үр өгөөжтэй болно. Шинийн 15-ны дотор хуучин номын хурлууд уншдаг болохоор иргэд ихээхэн бэлэгшээдэг. Бид өнөөдөр хорь гаруй лам, бусад ажилтнуудтайгаа нийлээд гучуулаа сүсэгтэн олондоо үйлчилж байна” гэлээ.

-Жилийн эхэнд заслаа хийлгэхээр сэтгэл тайвшраад сайхан болчихдог-

Үүний дараагаар сүсэгтэн олны төлөөлөлтэй ярилцав. Тэд зураг авахыг бас овог, нэр бичихгүй байхыг хүслээ.

Иргэн: Олон жил шинийн 15-нд багтаад заслаа хийлгэж байна. Ингээд жилийн эхэнд хийлгэчхээр санаа сэтгэл тайвшраад сайхан болчихдог. Хүн чинь сэтгэлийн амьтан болохоор бурхан номдоо өөрийгөө даатгаад тайвшрал авчхаж байгаа юм. Үржан Хажодлин хийдэд жил бүр ирдэг. Засал хийлгэх хүн болгонд зурхайг нь гаргаж өгөөд, тусгайлан нэг бүрчлэн засаж өгдөг болохоор сэтгэл ханамжтай явдаг. Давхар үр хүүхдээ даатгаад авна. Заримыг нь дуудаад заслыг нь хийлгэчихнэ. Ингээд авахаар сэтгэл амардаг юм даа.

Иргэн: Өмнө нь жилийн засал энэ тэр гэж тоодоггүй байлаа. Харин хүүхэдтэй болсноосоо хойш бурханы номд итгэж, гэр бүлээ даатгадаг болсон. Өнөөдөр билэгт сайн өдөр гэхээр ирлээ. Шинийн 8-нд хөл гишгэх зайгүй болчихдог болохоор өмнө нь амжуулах гээд номоо бичүүлчихлээ. Үнэ ханшны хувьд боломжийн санагддаг. Засалд хэрэгтэй юмаа эндээс бүгдийг нь авчихна.

“Үржан хажодлин” хийд нь бурхны шашны дөрвөн урсгалын нэг болон Ловон Бадамжунайн үндэслэсэн Нимава буюу хуучин ёс дэг уламжлалын дагуу ном хурдаг. Уг хийд нь XVII жарны барагдашгүй хэмээх улаан нохой жилийн намрын дунд сарын арван буюу Ловон Бадамжунайн их дүйчин өдөр үйл ажиллагаа эхлүүлсэн. Өдгөө 18 дахь жилдээ өглөгийн эзэн, буяны садан сүсэгтэн олондоо бурхан шашны сургаал номлолын утга учрыг таниулан түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ хамаг амьтны тусын тулд хилэнцийг арилгах буяныг хураалгахын зан үйлийг өдөр тутамдаа болон дүйчин өдрүүддээ хурал ном хурах буяны үйлийг үйлдэж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-16 09:19

ЭНЭ БОЛ БИЗЕНЕС ЮМ ҮХСЭН АЦААРАА ШАР ХУВАЛЗНУУДААР НОМЛУУЛААД САЙЖИРДАГ ЮМ ЖИЛ БОЛГОН ИНГЭЖ ДӨВЧИГНӨНӨ БОЛЬЦГОО ЗҮГЭЭР Л НЭГ ШИЛ АРХИ УУГААД ДӨРВӨН УУЛАНДАА ӨРГӨХӨД БОЛЧИХНО.ЛАМ НАРЫН ЭНЭ МУНХРУУЛАЛ ЗАМАА АЛДЛАА МӨРӨӨРӨӨ ДӨВЧИГНӨХГҮЙ МАНАЙ ХАМАР ХАШААНЫ ДЭЛЭН НАРААГ БУЗРЫГ НЬ ХӨӨНӨ ГЭЖ ШАЛДЛААД СОГТУУ ЛАМАНЦАР МӨӨМНИЙХ НЬ ТОЛГОЙГ ТАС ХАЗААД УМДАГНЫХ НЬ ҮСНИЙ ТАЛЫГ ХУСААД ШАТААСАН БАЙГАА ЮМ НӨГӨӨ НАРАА ОДОО БҮҮР ДОРДООД ХАШААНЫ БУЛАНД ТАКСИНЫ ЖОЛООЧ АХТАЙ БОСОО СЕКСИЙГ СУРТАЛЧИЛСАН ИНГЭЖ БОЛОХГҮЙШТ ОДОО ҮҮНИЙГЭЭ БОЛЬЧИХОО

Зочин
Зочин
2024-02-16 12:26

АХАХАХАХА ШААГААРАЙ

Зочин
Зочин
2024-02-17 09:32

За ингээд л эхэллээ дээ. X богдоо з�##�ж аваа-л, зурхайгаар нүдчих нь үү? Зурхай чинь уг нь Буддагийн сургаа-льтай ямар ч хамаара-лгүй юм шүү. Төвдийн буддизмтай л холбоотой эд. Гандангийн лам нар зурхайтайгаа хэрхэн хоршиж байгааг хар л даа. Тархи нь ажилладаг бол эрэгцүүл. Бид энэ Төвдийн буддизмаас с�##�ах цаг болжээ. За яахав дассан юм гээд зас�##� жасаа хуруулдаг ёс нь маниар төгсгөл болог. Харин бид үр хүүхдүүдээ арай эрүүл сэтгэлгээнд бэлдэх ёстой. Шашин бол өмнө нь мора-лыг нийгэмд тогтоож өгдөг анхдагч хэрэгсэл байсан. Харин өнөө цагт энэ функц өөрчлөгдчихлөө. Гэр бүлийн анхдагч төлөвшил, ерөнхий боловсролын хүмүүжил, боловсрол голлодог болсон цаг. Харин шашны өөр үндсэн функц бол олон түмнийг мунхруулж араасаа дагуулах буюу бас л нэг өөр төрийн хэргийг эрхлэх явд�##� юм. Төртэй давхацсан өөр төр. Иймээс л шашин төр эсрэгцдэг. Комунити буюу бүлэг хамтлагийн үндсэн шиж бол ерөнхий нэг эрх ашиг болон түүний дагуу бүрэлдсэн зарчим юм. Эдийн засаг, засагл�##�ын дүрэм уг зарчмынхаа дагуу тогтдог. Бүлгийн гишүүд үүнийг хүлээн зөвшөөрдөг. Харин эрх ашиг давхардаад, са-лаа-лаад явчихва-л яах вэ? Энэ л үндсэн асууд�##� юм. Нийгэмд гардаг үндсэн зөрчил энэ.

Зоjjчин
Зоjjчин
2024-02-18 14:48

Ажилгүй гөлөгнүүд. Ядаж наад уншиж байгаа номнуудаа Монголоор нь уншиж чадахгүй байж л�##�рууд чинь

Холбоотой мэдээ

Back to top button