Ш.Мишиг: "Бизнес инкубатор" төвийг зориудаар галдаж, тэрбумын хохирол учрууллаа

Нийслэлийн БГД-ийн 29-р хороо, "Баянгол" бизнес инкубатор төвд 2 дугаар сарын 14-ний өдөр гал гарсан. Үүнтэй холбогдуулан худалдаа эрхлэгчид мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ш.Мишиг мэдээлэл өгч, хоёр үндэслэл танилцуулж, зохион байгуулалттайгаар галдан шатаасан байж болзошгүй тухай мэдээлсэн юм.
Тэрбээр "Гал гарсан. Галын дүгнэлт одоогоор гараагүй байна. Бид энэ галыг захиалгатай гэдэгт 99.9 хувь итгэлтэй байна. Галын тархалтыг унтраасан онцгойн алба хаагчдад баярлаж байна. Хажуугийн аж ахуйн нэгж рүү орох вий гэдгээс айж байсан. Энэ цагийн эгэл баатар гэдгийг нь нүдээр үзлээ. Янз бүрийн хүмүүс элдэв үйлдэл хийхээс сэргийлж ажилласан БГД-ийн цагдаагийн хамт олонд мөн баярлалаа.
Бидний эхний хардах сэжим бол, Тэр өдөр манай хяналтын камер хэвийн ажиллаж байсан. Гэтэл 30 хоногийн санах ойтой хард хоёрдугаар сарын 8-ны өдрөөс хойш бичлэг хадгалаагүй байна. Зүгээр л камер хэвийн ажиллаж байгаа харагдаж байна. Битүүний өмнөх өдөр хүмүүсийн анхаарал сарних үеэр мэргэжлийн өндөр түвшинд салгасан байна. Өнгөрсөн хугацаанд огт бичлэг бичихгүй байж үзээгүй. Цагдаа ч мөн энэ асуудал сонирхол татаж байна гэсэн.
Хоёр дахь хардалт нь, анхны мэдээллийг түгээсэн сэтгүүлч Бямбадуламын мэдээллийн дор бэлтгэлтэй мэт хуурамч хаягаас "Ш.Мишигийн галдан шатаасан ажил, газраа томруулах гэж зорилттойгоор хийж байна" гэж намайг харлуулж байна. Энэ хүн намайг илт гүтгэж, байна. Энэ хүнээс бид нэхэмжилмээр байна. Хууль хяналтынхан шалгаж байна. Манайх тухайн өдөр ажиллаагүй.
Газраа томруулах гэж байна гээд байгаа юм. Энэ бол төрийн өмчийн газар. БГД-ийн Засаг даргын тамгын газрын захирамжаар мэдэлд нь байдаг. Нэгдүгээр хорооллынхон мэднэ. Тэр бүс хогийн цэг, шээс шивтэр болсон газраар байсан юм.
Нэг лангуу 10 орчим сая төгрөг гэж үзэхэд тэрбум гаруй төгрөгөөр хохирсон гэж тооцоолж байна. Цагдаагийн байгууллага дүгнэлт гаргаж тодорхойлно. Энд 136 хүн үйл ажиллагаа явуулж ахуй амьдралаа авч явж байсан. Буянтай газар байсан юм. Иргэддээ анхааруулж хэлэхэд цахилгааны утас, хяналт алдсанаас үүдэж ийм зүйл үүсэж байдаг учраас болгоомжтой байгаарай.
Бид даатгал хийлгээгүй. Үл хөдлөхийн гэрчилгээгүй учраас даатгал хийхгүй гэж биднийг 2-3 жилийн өмнө хөөцөлдөж байх үед хэлж байсан.
Бид төрөөс аж ахуйн нэгж бизнесийн байгууллагатай холбож, хүү багатай зээл өгөхөд дэмжээч гэх бодлогын чанартай дэмжлэг хүсэж байна. Галын дүгнэлтийн дараа бодит ажлыг хийх эсэх нь тодорхой болно гэж бидэнд хэлсэн" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу гэж зориудаар г�##�дан шатаах вэ? Бурууг өөрсдөөсөө хайгаач. Тэнэг юм яриад байх юм.
Тэр г�##�дан шата�##�т нь хэнд ашигтай байхуу? Тэр үндэслэлээ гаргаж тавь м�##� аа. Битгий хоосон сүржигнээд бай новш минь..
�##�дсан хүн арван тамтай авсан хүн нэг тамтай. Иргэний хардах эрхийг буруутгах ёсгүй. Үнэхээр л камерыг ажиллахгүй болгож байгаад шатаасан байх магадл�##�тай. Тухайн газрыг авах гэсэн хүний санаа байж болно гэх мэтээр л хардана шүү дээ. Энэ бол тэр хүний хардах эрх л юм даа.
Хардах нь зөв шүү тагнуул ч орж ш�##�гах л ёстой өдөр бүр ингээд шатаад байдаг аж ахуй нэгж гэж хаана байх билээ дэ ш�##�гуулах нь зүйтэй.