Нийгэм мэдээ

Үерийн түвшин тогтоох төхөөрөмжийг нэмэлтээр худалдаж авна

Цас болон үерийн мэдээллийг урьдчилан авах боломжтой төхөөрөмж буюу "радар" манай улсад хоёр ширхэг байдаг. Тэгвэл энэ оны улсын төсөвт нэмж хоёр "радар" төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэжээ.

Одоогийн байдлаар энэхүү хоёр төхөөрөмж Улаанбаатар хотод байдаг бөгөөд нэмэлтээр авч буй төхөөрөмжийг баруун аймагт болон Хөвсгөл, Булганы аль нэгэнд нь байрлуулах аж.

Ажиглалтын төхөөрөмжөөр усан мэдээ гаргахаас гадна ирээдүйн цаг агаарын мэдээллийг дэлгэрэнгүй гаргах боломжтой байдаг. Газар дээр яг одоо ямар нөхцөл байдалтай байгааг хэмжиж, маргааш, нөгөөдөр хэрхэхийг нарийвчлан тооцоолдог байна.

XXI зуунд байгалийн учирч болох гамшгийн урьдчилан тооцоолж, үүсэх эрсдэлийг бууруулах боломжтой, шинжлэх хөгжсөн энэ цаг үед манай улсад хотын зүүн хэсэгт борооны усыг хэмжих төхөөрөмж байхгүй энэ байдлаараа бид дутагдалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

Юу ярьж бичиж байна даа Мэддэггүй юм бол хүнээс асуугаач

Зочин
Зочин

ХУЦДАГИЙХААС ХЭДҮҮЛЭЭ ИРСИЙН ТААНУУД МУНХАГИЙН ДОТОР АМАГЛААН ГЭЖ.. ИНГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙХААР ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛААЧ ҮЕРТ ХҮН ХӨРӨНГӨӨ УРСГАЧИХААД ТҮВШИНГЭЭ ТОГТООХ НЬ ЭЭ БҮҮ ҮЗЭГД ТЭНЭГҮҮДЭЭ МЭДЭХГҮЙ ЧАДАХГҮЙ БОЛ ДАЛД ОРООЧ

Холбоотой мэдээ

Back to top button