НИЙГЭМ

“Жирэмсэн гурван эмэгтэйг цаазалсан улс Монголоос өөр байхгүй”

МУСГЗ Г.Жамьяаны “Жирэмсэн гурван эмэгтэйгээ цаазалсан улс орон Монголоос өөр байхгүй” гэсэн гарчигтай нийтлэл Өдрийн Сонин-д гарчээ. Үүгээр Монгол улс дахь хэлмэгдүүлэлтийн түүх, нууцлагдаж ирсэн тоо баримтууд хийгээд өнөөдөр дэх хуулийн зохицуулалт зэргийн талаар сэдвийг хөндсөн байна.

Хэлмэгдүүлэлтийн оргил үеийг 1940-өөд он гэж тооцдог бөгөөд тэр үед монгол улсын хүн ам 805.5 мянга байсан гэдэг. Харин үүний гуравны нэгийг буюу 230-250 мянган хүнийг хэлмэгдүүлсэн гэсэн тоо баримт байдаг. Мөн хэлмэгдэгсдийн 30 орчим мянга нь шоронд цаазлуулж, эсвэл бусад байдлаар нас барсан хэмээн судлаачид үздэг юм байна. Эл 250 мянга гэсэн тоог сэтгүүлч О.Цэдэндорж социалсит нийгмийн үед ил дэлгэснээр олон жил шоронд хоригдсон бөгөөд 54 хоног эсэргүүцлийн өлсгөлөн зарлаж байжээ. Тагнуулын албаныхан түүнээс, “Чи энэ нууц тоог хаанаас авсан бэ?” хэмээн асууж байсан гэх бөгөөд, үүнээс 250 мянган хүнийг хэлмэгдүүлсэн гэх баримт нь үнэн, нууцын зэрэглэлтэй байж гэсэн дүгнэлтийг хийж болох.

Түүнчлэн, цаазлуулж нас барсан хүмүүсийн найм нь эмэгтэй хүн хийгээд 3-4 нь бие давхар байсан гэх баримт бий. Үүнд Пэмид жанжны эхнэр Б.Навчаа, Дорнод аймгийн хошуу захирагч эмэгтэй Д.Дунгаржид, Богд хааны их цагаан дагина Н.Гэнэнпил нарыг нэрлэж болох бөгөөд тэд цаазын ял сонсохдоо жирэмсэн байжээ. Мөн зарим судлаачдын үзэж буйгаар Дотоодыг хамгаалах газрын дарга Намсрайг жирэмсэн эхнэр М.Дулмаагийн хамт цаазалсан гэх яриа байдаг аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Gaagd
Gaagd
2019-11-21 12:03

Hargis niigem bjee

Medeej mongol
Medeej mongol
2019-11-21 22:09

Odoo boltol turiin nuuts uu? Gemt xeregee nuudag surxii argatai ene uls torchid

Зочин
Зочин
2019-11-24 08:03
Reply to  Medeej mongol

Ардын наам

Ss
Ss
2019-11-22 01:29

Nuutsaar sullaad yavuultsan ch yum biluu hen medlee

Зочин
Зочин
2019-11-22 20:32

Орос ах гээд л хошуу дэвсээд байгаа пялдагнууд ойлгох хэрэгтэй оросуудыг олон орон европ тэр аяаараа өнөөдөр гэхэд монголын чух�##� нефт төмөр зам цахилгаан станц гээд мэдэлд нь байх жишээтэй олон сайхан сор болсон бүгдын устгаж хэдэн тэнэг нь үлдээж тамын тогооны хэрүүл өөр мэдлэгүй хэдийг үлдээсэн юм

D
D
2019-11-24 23:34
Reply to  Зочин

Orsuud bishee mongolchuud uursduu bie bienee mataj hussen ymiig ni uguhgui bol helmegduulchdeg tsag uye bayn eswel john bus#aasa deer bsn bol helmegdene tsarailag avgaitai bol bs helmegdene

Зочин
Зочин
2019-11-24 10:08
Reply to  Зочин

Оросоос Хужаа нь дээр байх эсэхийг Монголын ард түмэн түүхээрээ бас мэднээ!
Эрлийзүүд минь.

Зочин
Зочин
2019-11-24 10:06

Тэр үеийн хэлмэгдлийн үед одоогийн удирдлагад бас намд байгаа хүмүүс төрөө ч үгүй байсан!
Урьдын та нарын үе ул болсон! гээд одоогийн 50 60 70 80 настангуудаа дорд үздэг муусайн новшнууд, тэрнээс ч өмнийн юмыг юун их дурсч солиордог юм. Ардчил�##� нэрээр хэдэн солиотой юмнууд гарч улс сүйдэлсэн, нэгнээ �##�сан хар хулгайчууд аятайхан байсан дээр дээ! Одоо эрүүл ухаантай л хүмүүс бол та нарыг хэн ч дэмжихгүй, зөвхөн мэдрэл муутнууд чинь, хүний мууд дуртай мөнгөний боолууд чинь л дагаж д�##�дайна нэг хэсэгтээ.

Холбоотой мэдээ

Back to top button