ногдол ашигЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"Дархан нэхий" нэгж хувьцаандаа 0.2 төгрөгийн ногдол ашиг олгоно

“Дархан нэхий" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 10 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 250,000,000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, нэгж хувьцаанд 0.226 төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилахаар болсон байна. Тус компанийн нэгж хувьцааны үнэ өнөөдрийн нээлтийн ханшаар 18 төгрөгийн үнэлгээтэй байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button