Нийгэм мэдээ

Траншейны таг иргэд болон хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна

Хотын гудамжинд цэвэр, бохир ус, дулаан, холбооны гэх мэт дэд бүтцийн бүхий л байгууламжид зориулсан траншейны нүх тоймгүй бий. Траншейны албан ёсны хэллэг нь инженерийн байгууламжийн худаг суваг. Албан бусаар бол газар доорх хотын үүд хаалга ч гэж болно.  Нэг хэсэг таггүй траншей олширч нүхэнд нь унаж бэртсэн, эд хөрөнгөөрөө хохирсон гэх хүмүүсийн гомдол цөөнгүй гарч байлаа. Харин одоо газар доорх худаг сувагчлалын ихэнх нь тагтай болсон ч автозамын зорчих хэсэгт байрласан траншейны таг даацаа дийлэхгүй эвдэрч гэмтэн, онгорхой цоорхой болсон нь цөөнгүй. Төв замаар машинтай явахад төмөр тагтай траншей бишгүй л тааралдана. Гэвч зарим траншейны таг мэдэгдэхүйц хонхойж, дээшээ, доошоо овойж, нүх үүссэн нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд аюул учруулж буй юм.


Бид инженерийн байгууламжийн худаг буюу траншейны нүхний аюулгүй байдал, стандартын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Балдандоржоос тодрууллаа.

Хотын хэмжээнд нийт 26 мянган инженерийн шугам сүлжээний худаг бий. Үүний 7414 нь орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрынх, 1048 нь дулааны шугамын, 6000 нь холбооны, 3817 борооны ус зайлуулах, 4530 нь цэвэр, бохир усных, 695 нь авто замын гэрэл дохио, гэрэлтүүлгийнх байдаг.

Стандартдаа бол траншейны таг замын төвшнөөс 0.7 см доогуур байхад л хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үздэг. Мөн траншейны худгийн хэмжээ 0.9-1.5 метрийн диаметрээс хэтэрвэл хөдөлгөөний аюулгүй байдалд муугаар нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үздэг.

Ер нь зам дээр нүх үүсгэсэн траншейны таг машин тэрэг, жолоочийн тав тухтай байдалд ихээр нөлөөлдөг. Заавал ийм хүнд төмрөөр таг хийж байхаар сүүлийн үеийн эко технологиор бүтээсэн даац сайтай, хямд үнэтэй таг хийвэл хулгайд ч алдагдахгүй. Өвлийн цагт траншейны таглаан дээр тогтсон мөснөөс болж иргэд халтирч унах тохиолдол багагүй байдаг. Угтаа бол үүнийг Нийслэлийн ТҮК-ийн ажилчид цэвэрлэх ёстой байдаг.

Траншейны таглааг зарим иргэд төмрийн цэг дээр очиж тушаах тохиолдол байсаар л байна. Иргэдээс дуудлага ирсэн тохиолдол бүрд хариуцсан дүүргээс нь очиж аюулгүй байдлыг хангадаг. Бид саяхан энэ асуудлаар зөвлөлдсөн. Цаашид анхааралдаа авсан байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-22 09:19

Бетонон таг гээч худлаа юмаа солиосой!

Холбоотой мэдээ

Back to top button