СПОРТ

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар “Парис-2024” зуны паралимпын эрхээ авлаа

Ираны нийслэл Тегран хотод “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох "World President's Cup" олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-21-ний өдрүүдэд боллоо. VI удаагийн тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор таван тамирчин тулалдсанаас эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Азийн АШТ-ий таван алтан медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын мөнгөн медальт У.Сүрэнжав мөнгөн медаль хүртсэн байна.

Медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхээ авсан билээ. Монголын баг тамирчид нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарсан бол Н.Эрдэнэбаатарыг энэ тэмцээний шилдэг дасгалжуулагчаар шалгаруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button