Нийгмийн

С.Амарсайхан: Нэг нэгээрээ уулын мухарт очиж амьдраад эрсдэлд ордог байдлыг “Хот айл” төслөөр халах боломжтой

УОК-ын Шуурхай штабаас өдөр бүрийн 11 цагаас зуд турхантай холбогдуулан мэдээлэл хийж байхаар болсон. Өнөөдрийн мэдээллээр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Эрдэнэт мал сүрэг, малчдынхаа амь насыг хамгаалах хэрэгтэй. Малчин айлын үр хүүхдийн хувь заяа хэрхэх гэж байгааг тооцоолох чухал байна. Зудын дараах амьдрал ахуйг нь хэвийн болгоход анхаарах хэрэгтэй" талаар ярилаа. Энэ үеэр "Хот айл" төслийг Засгийн газрын түвшинд хэлэлцэх ёстойг онцлоод байна.


Тэрбээр "Уламжлалт мал аж ахуйгаа авч явж, алс хээр нутгаа харж хандаж, хот хүрээ газар амьдарч байгаа бидний хоол хүнсийг хангаж, өв соёлоо тээж буй малчдынхаа амьдралын хүнд үед нь үе шаттай арга хэмжээ авна.

Цасанд дарагдсан айлын хашаа хороо хунгарыг цэвэрлэнэ. Өнөөдрийн байдлаар 480 гаруй машин техник ашиглаж, 6000 гаруй тонн түлш зарцуулаад байна. Зам гаргасан ч маргааш нь буцаад цасанд дарагдаж байна. Тиймээс хүнд нөхцөлд байгаа айлд тусламж үйлчилгээ, эмнэлгийн байгууллага хүрч ажиллаж боломжгүй нөхцөлд хүрсээр байна.

Жил бүр өвөл зудыг туулж, давж ирсэн. Цаашид ингээд явах боломж хомс. Бэлчээрийн доройтол цөлжилт, хуурайшилт гэх мэт олон сөрөг хүчин зүйлс бий. Дэлхий дахинаа ондоошил болсон нүүдэлчин соёлыг малчид тээж байна. Тиймээс “Хот айл” төслийг Засгийн газрын түвшинд аваачна.


Бид эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлнэ. Илүү өгөөжтэй, илүү эрсдэл багатай, илүү эдийн засгийн ашиг орлого өндөр, мал махны анхан шатны боловсруулалт хийдэг тогтолцоо руу орох ёстой. Нэг нэгээрээ уулын мухарт очоод эрсдэлд ороод зам хаагддаг биш юм. “Хот айл” төслөөр тав арваараа нийлж худаг усаа гаргаад, аймаг орон нутгаас газрыг нь шийдээд өгөхөөр ногоо тэжээлээ өөрсдөө тарина. Хашаа саравчаа зарим айл маш сайн барьсан байна. Эдгээр айлууд эрсдэлгүй сайхан байна. Гэвч дийлэнх малчид хашаа хороогоо өөрчлөх шаардлагатай харагдаж байна.

Тиймээс хашаа хорооны стандарт ярих хэрэгтэй болжээ. Өвс тэжээл, түүний орц найрлагыг хүртэл стандарттай байлгана. Цаашлаад худаг усаа гаргахдаа өөрсдийн эрүүл мэндийг аюулд оруулдаггүй байх хэрэгтэй. Анхан шатны арьс шир, сүү цагаан идээ зэргийн боловсруулдаг байх хэрэгтэй. Шаардлага хангахгүй энд тэнд нь цоолсон арьс элдээд юм хийхээр тэр нь үнэд хүрч, үнэлэгддэггүй. Тиймээс хамтрах хэрэгтэй.

Мал сүргээ хариулахдаа үр хүүхдүүд нь хот хүрээ сургуульд явчихаар хүн хүчгүйддэг. Тиймээс хэд хэдээрээ нийлчихвэл хоорондоо хамтарч мал сүргээ хариулж, амьдрал ахуйдаа дэмтэй болцгооно. Улс орныхоо эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж чадна.

Малчид маань их хичээж байна. Сэтгэлийн хат, тэвчээр, ухааны тууль юм байна.

-192 сумын нөхцөл хүнд байна-

Өнөөдрийн байдлаар 192 сумын нөхцөл байдал хүнд байна. Энэ хүрээнд Засгийн газраас гурван үе шаттай арга хэмжээ авч байна. Улсын нөөцөөс 6000 тн тэжээл гаргаж малчдад хүргэх, орон нутгийн нөөцөөс 20 мянган тонн өвс, 10 мянган тонн тэжээлийн буудай зэргийг гаргаж, шуурхай хүргэхээр ажиллаж байна. Мөн эрчим хүчийг хэвийн хангах, эрүүл мэнд, зам, дэд бүтцийг анхааран ажиллана.

Аймаг, сумдад тусгай техник хэрэгсэл ашиглан цасанд дарагдсан 54 мянган км зам харгуйг гаргаад байна. Малчдын зүгээс анхаарал тавих хүсэлт ихээр ирүүлсэн нь зээл төлөлтийг түр зогсоох явдал юм. Улсын хэмжээнд 190 мянган гаруй малчдаас 140 мянган малчин 1,2 их наяд төгрөгийн зээлтэй буюу дунджаар 21 хувийн хүүтэй, зээлийн дээд хэмжээ 30-50 сая төгрөг байна. Малчид зээлээ ихэвчлэн түлээ түлш, тэжээл, өвс, хүүхдүүдийнхээ сургалтад зарцуулдаг. Малаа барьцаалж зээл авсан тэдэнд зээл төлөлт хүндрэл учруулж буйг учирлан, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахыг хүссэн. Тиймээс энэ оны зургаадугаар сар хүртэл хойшлуулах талаар судалж байна.

Нийт зээлийн 52,1 хувь нь буюу ₮685 тэрбум нь Төрийн банк, 48 хувь нь буюу ₮580 тэрбумыг Хаан банкнаас авсан байна. Үүн дээр Засгийн газар анхаарч, холбогдох байгууллагуудтай санал солилцож ажиллана. Олон улсын байгууллагууд ч үйл ажиллагаанд оролцож, дэмжлэг үзүүлэх хүсэлтээ ирүүлж байна" гэлээ.


Уг мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултаа асуув.

-Үхсэн малын махыг хүнсний аливаа бүтээгдэхүүнд нийлүүлэх эрсдэл бий юү?

-Зуд зовлонгийн хажуугаар янз бүрийн ашиг хонжоо хайх хүмүүс гарахыг үгүйсгэхгүй. Үхсэн мал болоод малын хаягдал хоол хүнсэнд орох ямар ч боломж байхгүй. Үүнд итгэлтэй байж болно. Хууль хяналтын болон мэргэжлийн байгууллага онцгой анхааран ажиллаж байна. Сум бүхэнд тагнуул хяналтын байгууллага гарсан. Хэрвээ ийм асуудал гарсан байвал нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг болно. Хуулийн дагуу Эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Өнөөдрийн байдлаар сая 570 мянга орчим мал хорогдсон. Өнгөрсөн долоо хоногт 500 мянга гэж байсан. Маш хурдтай нэмэгдчихлээ. Энэ хэрээр халдварт өвчин дэгдэх эрсдэл өслөө. Үүнээс сэргийлж, хорогдсон малыг хяналтдаа байлгана. Тиймээс хот айл сум багуудаар явж хорогдсон малыг цуглуулж булж ариутгах газар бөөгнүүлнэ. Эргэн тойрныг нь аюулгүй болгох ажлыг хийнэ. Арай гэж цас шуурга аюулт үзэгдлээ давсны дараа шар усны үерийн эрсдэл байна. Энэ их цасан дээр шар усны эрсдэл гарвал зовлон дээр зовлон нэмэгдэнэ. Тиймээс цас хунгарыг нь арилгахад Зэвсэгт хүчний алба хаагчдыг дайчлан нэмэлт хүч гаргана.

-Малчдын зээлийг хэрхэх вэ?

-Бид одоогоор тэглэнэ гэж яриагүй байгаа. Ул суурьтай хандах ёстой. Малчид тэглээд өгөөч гээгүй. Хойшлуулж өгөөч гэсэн. Тиймээс уг хүсэлтийн нь дагуу банкнуудтай уулзаж зургадугаар сар хүртэл хойшлуулахаар болсон. Одоогоор бол тэглэх, чөлөөлөх асуудал яригдаагүй. Тийм боломж бас маш хомс, гэхдээ малчдынхаа нөхцөл байдлыг ойлгож байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-22 13:35

Нэгдэл байгуулая

Зочин
Зочин
2024-02-22 13:41

Энэ тэнэгтэж бна, багадаа чаж гэх ямаагүй, жав гэх нохойгүй өссөн, м�##� мэдэхгүй гуйрамч байж утгагүй юм догосож бна !

UBTZ ahmad nastan
UBTZ ahmad nastan
2024-02-22 13:58

Mash zuv shuu. Khot ail tusluuruu shiidvel huchin muhusduhgui hamtiin hucheer hadlan tejeelee avna. Bas ail hotlooroo baih ni ih saihan daa.

зочин
зочин
2024-02-22 15:54

зөв шүү . Хөдөөнийхөн газрыг бүхэлд нь үнэгүй эзэмшдэг мөртлөө нэг нэгнээ хажиглаад хол барааддаг юм билээ. Өвөл хүнд болж байгаа үед хоорондоо �##�ь болох ойртож хэт хол
өвөлжөөд байлгүй , нөхөрсөг найрсаг байж болдоггүй л юм байх даа. За даа нэг нэгнээ дандаа жийж нүх рүү түлхэж байдаг монголчилсон зан гэж!!!!

Холбоотой мэдээ

Back to top button