Ногдол ашиг: "Таван толгой" хамгийн өндөр, "Дархан нэхий" хамгийн бага өгөөж хүртээнэ

Компанийн тухай хуулийн 46.1, 46.5-д хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх үүрэгтэй. 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид нийт 90 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ илгээсэн байна.
Үүнээс нэр бүхий 40 хувьцаат компани 2023 оны цэвэр ашгаас нийт 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг ирүүлжээ.
Тэгвэл энэ онд хамгийн өндөр ногдол ашийг одоогийн байдлаар "Таван толгой" ХК нэгж хувьцаандаа 4,996 төгрөг олгохоор санхүүгийн тайландаа тусгасан байна. Харин нэгж хувьцаанд оногдох хамгийн бага ногдол ашийг “Дархан нэхий" ХК өгөх юм байна. Тухайлбал, "Дархан нэхий" ХК нэгж хувьцаанд 0.226 төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилах аж. Энэ нь муу гэсэн үг биш бөгөөд тухайн компанийн өнгөрсөн жилд олсон ашиг орлого, хувьцаа эзэмшигчийн тооноос шууд хамаарч гардаг дүн юм. Мөн үүнд голлон үйлдвэрлэж буй зүйлийн төрөл, улирлын шинж чанар зэргээс их зүйл хамаардаг.
Хувьцаат компаниудын ногдол ашгийн дүн мэдээллийг сүүлийн гурван жилээр харьцуулбал:
- 2022 онд 41 хувьцаат компани 157.87 тэрбум төгрөг,
- 2023 онд 38 хувьцаат компани 653.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилж байсан бол
- 2024 онд нийт 40 хувьцаат компани 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 22.35 хувиар өссөн үзүүлэлт юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нэгж хувьцаанд ноогдох өгөөжийг зарлав�##� хүнд илүү их мэдээлэл өгөнө шүүдээ. том мөнгө хувиарл�##�аа гээд жилийн өгөөч бага байв�##� хэрэггүй шүүдээ. хамгийн гол нь оруулсан нэгж хувьцаанд ноогдох өгөөж, хувьцааны үнийн өсөлт хоёр чух�##� шүү.