Нийгэм мэдээ
ХНХЯ: "Зарц, бараа бологч" гэсэн нь 14 жилийн өмнөх орчуулгын алдаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсад бүртгэлтэй 447 ажил мэргэжилд код олгожээ. Тэдгээр ажил мэргэжилд зарц болон бараа бологч, хувийн үйлчлэгч зэрэг ажлууд байна.
Тус ажлын байрны тодорхойлолтыг иргэд ХНХЯ-нд байдаг ажил эсвэл МУ-д шинээр нийгмийн давхарга үүсгэлээ гэж шүүмжилж байна.
Энэ талаар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад, "Тус ажлын байрны тодорхойлолт нь 2010 онд гарсан нэршлүүд юм. Олон улсын тодорхойлолтыг монгол хэлэнд буулгахдаа үг болгон утгын алдаа гаргасан. Засаж залруулахаар ажиллаж байна" гэлээ.
2010 оноос хойш ажлын байрны тодорхойлолтод хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан хэдий ч орчуулгын алдаатай нэршил байгаад нь иргэд шүүмжлэлтэй хэвээр байна.
Т.Нандин-Эрдэнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ямар хачин яам бэ? Хариуцлагагүй, чадваргүй хүмүүсийн цуглуулга юм уу? Элий б�##�ай нэр томъёог дандаа ашиглаж байх юм.
Энэ олон жил засч сайжруулж байхгүй юугаа хийж байсан яам бэ? Иргэд шүүмжлэхээр л нэг юм ойлгож байдаг.
арай дэндүү байнашдээ
улны , зарц , бараа бологч одоо өөр юу гарч ирэх болдоо