ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн ах дүүс эх орондоо ирлээ

Канадын Эдмонтон хотноо энэ сарын 16-18-ны өдрүүдэд болсон мөсөнд авиралтын ДАШТ-ээс "Сутайн бор" клубийн тамирчин Н.Хэрлэн мөнгө, Н.Сэлэнгэ хүрэл медаль хүртсэн билээ. Тэд төрсөн ах дүү бөгөөд 2015 оноос хойш мөсөнд авиралтын спортоор хичээллэж буй. Ах Н.Хэрлэн нь Монголын анхны Ази тивийн алт, мөнгөн медаль, анхны Дэлхийн цомын аваргын медаль хүртсэн, ОУХМ тамирчин юм. Тэгвэл тэд өнөөдөр өглөө эх орондоо газардлаа.
Мөн тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Ч.Мандахбаяр 2024 оны Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр дэлхийн чансааг тэргүүлсэн бол багийн дүнгээр манай тамирчид нэгдүгээр байранд шалгарчээ. Сонирхуулахад, Говь-Алтай сумын Тонхил сумын "Сутайн бор" клубийн дасгалжуулагч Х.Нямдоо нь 1992 оноос хойш 32 жил багш дасгалжуулагчаар ажиллаж буй бөгөөд энэ тэмцээнд хүүхдүүдээ бэлтгэн оролцуулсан нь энэ юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргье