Нийгэм мэдээ

НҮБ-аас малчдад зориулж 6.3 сая ам.долларын хандив цуглуулахаар болжээ

Монгол Улсад сүүлийн 10 жилд зургаан удаа зудын гамшиг тохиожээ. Үүнтэй холбоотойгоор НҮБ-аас малчдад туслах зорилгоор 6.3 сая төгрөгийн хандив цуглуулахаар ажиллаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 1.7 сая ам.доллар цуглажээ.

НҮБ-аас Монгол Улсын мал аж ахуй нь нийт орон нутгийн иргэдийн 80 орчим хувийн өрхийн амьжиргааг хангадаг учраас шилэн болон цагаан зудад нэрвэгдсэн 17 аймгийн 154 сумаас сонгож, тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.

НҮБ II-IV саруудад зудын хохирол өндөр байдаг гэж онцолсон бөгөөд Архангай болон Баянхонгор аймагт тусламж үзүүлэх өндөр шаардлагатай байгаа талаар тайландаа дурджээ.

2010 онд манай улсад шилэн зуд нүүрлэж, нийт мал сүргийн 25 орчим хувь буюу 10.3 сая мал хорогджээ. Энэ үеэс хойш 13 жилийн турш манай улсад шилэн зудын аюул тохиогоогүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баагий
Баагий
2 сар 23, 2024 18:18

ТНандин -Эрдэнэ ээ 6.3 сая доллар 6.3 сая төгөргийн �##�ь нь вэ.НҮБ 6.3 сая доллар гэснийг 6.3 сая төгрөг гэж доош хийсэн юм уу?

Зочин
Зочин
2 сар 24, 2024 08:44

Манай баячуудын хүүхдийхээ төрсөн өдрөөр бэлэглэдэг мөнгөний хэмжээ нэг иймэрхүү байдаг гэсэн.

Холбоотой мэдээ

Back to top button