Израилын төлөөлөгчид Хамастай хэлэлцэхээр Парисыг зорино

Израилын дайны засгийн газар хэлэлцээ хийх төлөөлөгчид бүхий багийг Парис руу илгээнэ гэж тус улсын албан тушаалтан мэдэгджээ. Израилын тагнуулын албаны дарга Давид Барнеагаар ахлуулсан тус баг өнөөдөр Францыг зорих юм.
Тэд Хамас бүлгийн төлөөлөгчидтэй уулзаж барьцаанд буй хүмүүсийг суллах талаар хэлэлцэх юм. АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Билл Бернс болон Египет, Катарын Тагнуулын төвийн дарга нар мөн Парист очиж уулзалтад оролцоно гэж эх сурвалжууд “CNN” агентлагт хэлжээ.
Ирэх жил Исламын шашны хамгийн том баяр болох Рамадан болно. Тус баярын өмнө Израил болон Хамасын хооронд гал зогсоох тохиролцоо үүсгэхийг Байдены захиргаа хүсэж байгаа юм.
Хамас бүлэг саяхан гал зогсоох төлөвлөгөөг Израилын талд санал болгосон. Гэвч Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху тус саналыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж, Хамасыг бүлгийг устгана гэдгээ дахин мэдэгдсэн байна.
Хоёр тал өнгөрсөн арван нэгдүгээр сард долоо хоног гал зогсоож барьцаанд буй хүмүүсийг шорон хоригдож байсан Палестин иргэдээр солилцсон билээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.