22 сая хүн амьдардаг дэлхийн хамгийн том хотуудын нэг усгүй болох эрсдэл тулгарлаа

Мексик улсын Мехико хот нь дэлхийн хамгийн том хотуудын нэг. 22 сая хүн амьдардаг тус хотод ундны усны ноцтой асуудал тулгараад байгаа юм.
Мехико хотод уур амьсгалын өөрчлөлт, газарзүй, эмх замбараагүй хот төлөвлөлт, муужирч буй дэд бүтэц гэх мэт олон асуудлын улмаас усны аюулгүй байдлын аюул тулгарчээ.
Хуурайшилт ихсэн, их халж мөн хэт бага хэмжээний хур тунадас олон жилийн турш орсны улмаас ачааллаа даахаа байсан Мехико хотын ундны усны системийн ачаалал дээд цэгтээ хүрсэн байна.
Мексикийн Үндэсний Автономит Их Сургуулийн агаар мандлын судлаач Кристиан Домингез Сармиенто "Хэд хэдэн хороололд усны хомсдол ороод олон долоо хонож байна, гэхдээ бороо орж эхлэх хүртэл дөрвөн сар үлдсэн" хэмээжээ.
Усны хомсдолтой тулгараад буй бүсүүдийн нэг нь Тлалпан дүүрэг юм. Тус дүүрэгт усны машин ирлээ ч гэсэн ус хадгалах том танк байхгүй. Ийм учраас Алехандро Гомес усны машин ирэхэд бүх сав суулгадаа дүүргэн авдаг байна. Гомесийн гэрийн крантнаас ус гараагүй гурав гаруй сар өнгөрсөн аж.
Мехико хот ундны усныхаа 60 гаруй хувийг газар доорх усны давхаргаас хангадаг. Гэвч гүний уснаас хэт их ашигласны улмаас тус хот газар луу шигдэж эхэлсэн байна. Судалгаагаар Мехико хот жил бүр газар луу 50 см орчим сууж байгаа гэдгийг илрүүлсэн.
Мөн гүний ус хангалттай хэмжээгээр нөхөгдөхгүй байгаа юм. Учир нь борооны ус хөрс рүү шингэлгүй хотын цементээр бүрхсэн гудамжнуудаар урсаад л өнгөрдөг байна. Ийм учраас ундны усны хомсдолын нөхцөл байдал хямралын түвшинд хүрэх эрсдэлтэй байна гэдгийг судлаачид анхааруулжээ.й
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
оюу толгойг магтаад л байна сүүлдээ ямар ч усгүй цөл газар болгоод баячууд �##�та зэсээ аваад л явна цөл газар болговол тгээд л өнгөрөө шүү дээ анхаарах цаг болсон шүү
Чи орос уу, эсхү орост тархиа базуулсан этгээд үү. Яг тийм үнэр гарч байна, чамаас.
ОТХХК н т�##�аар сөрөг юм бичихээр эсвэл устгаад, эсвэл хөлсний бичээч нар нь хара�##� урсгаад бх юм.
Сэтгүүлч хүүд анхааруулахад, энэ мэдээний орчуулга дэндүү болхи болсон байна шүү!Цаашид гадаад мэдээний орчуулгаа нягт нямбай хийж байгаарай. Эх хэлний мэдлэг болон найруулга зүйн туршлага дутаад байна
харин ч элдэв маягийн хэрэггүй олон үггүй яг тодорхой ойлгомжтой л бичсэн байна