НИЙГЭМ
Хөвсгөл далайд живсэн машиныг аврах ажиллагааг зогсоолоо

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Лексус-470” загварын 5 зорчигчтой суудлын автомашин шинийн 4 буюу энэ сарын 08-ны өдөр мөсөнд цөмөрч усанд живсэн бөгөөд 5 зорчигч эсэн мэнд гарсан байна. Тус дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 автомашинтай нуурын усанд живсэн автомашиныг татан гаргахаар 30 метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийхэд автомашин дотор шороо хайрга их хэмжээгээр орсон байжээ. Түүнчлэн автомашин доторх эд зүйлсийг хайх боломжгүй учраас жолоочийн хүсэлтээр аврах ажиллагааг түр зогсоожэээ. Тус машин нь Хөвсгөл нуурын "өрх" рүү орсны улмаас осолдсон байна. "Өрх" гэдэг нь өвлийн улиралд хөлддөггүй хэсэг газруудыг хэлдэг бөгөөд Хөвсгөл нуурт хэд, хэдэн өрх байдаг ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.