Нийгмийн

"Малаа олноор нь хорогдуулсан аймгуудыг малжуулна"

Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдлаас үүдэн УОК өдөр бүрийн 11 цагаас цаг үеийн байдлыг мэдээлж буй. Энэ хүрээнд өнөөдөр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нөхцөл байдлыг танилцуулсан бол дараа нь ХХААХҮ-ийн дэд М.Ганхүлэг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Зудтай холбоотойгоор долоон чиглэлийн баг УОК-оос гарсан. Үүнд Мал эмнэлгийн эмч нар, газар хэлтсийн дарга нар бүгд оролцсон. Мөн ХХААХҮ-ийн салбарын газар хэлтсийн дарга нар ажиллаад ажлын хэсгийг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлаа төлөвлөлөө.

Монгол Улсын Засгийн газраас улс, аймгийн нөөцийг хүндэрсэн малчдад хүргэж байна. Мөн хөдөө аж ахуйн корпорацад тэжээлийн улаан буудайг мөсөн болон цагаан зудтай сумдад хүргэж байгаа.

Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь аймаг хамгийн өндөр мал хорогдолтой байна. Малаа олноор нь хорогдуулсан аймгуудад ХНХЯ болон УОК хамтарч малжуулах ажлыг авна. Үүнийг засгийн газарт танилцуулах болно.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор хэд хэдэн ажлыг зохион байгуулсан. Дотоодын нөхцөл байдал хүндрэх нь тодорхой учраас хадлангийн өвсийг экспортод гаргахгүй байх ажлыг хийсэн. ингэснээр дотоодын өвсийг тодорхой хэмжээнд барьж чадсан. Мөн хивэг тэжээлийн хомсдолын эсрэг экспортыг бүрэн зогсоосон. Мөн импортод хөнгөлөлт үзүүлэх ажилд төвлөрч байна.

Өнгөрсөн жил 6.3 сая малыг экспортод гаргасан. Дулааны аргаар боловсруулсан жингээрээ 80.2 мянган тонн нийт жингээрээ 125 мянга орчим махыг экспортод гаргасан. Энэ нь 2022 онтой харьцуулахад 4-5 дахин өссөн дүн юм. Энэ нь малын зүй бус хорогдлоос сэргийлсэн бас нэгэн арга мөн.

Зудын эрсдэл өндөр байгаа аймгуудад 2,1 сая тоо толгой мал зүй бусаар хорогдсон. Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах цэгийн судалгааг гаргасан. 335 сум дүүрэгт 1336 устгалын цэгийг байгуулсан. Нийт 2.3 сая сэг зэмийг устгах шаардлагатай болж байгаа. Сэг зэм устгалын ажилд мал эмнэлгийн 436 мэргэжилтэн, үйлчилгээний нэгжийн 1244 малын эмч, аймаг сум Засаг даргын тамгын газруудаас 1761 туслах ажилтан, дайчилгаанд шинэ ажлын байр бий болгож, татан оролцуулна. Дээрээс нь цэрэг, цагдаагийн ажилтныг татан оролцуулна. Нийтдээ 3221 ажилтныг оролцуулахаар төлөвлөсөн. Сэг зэм устгалын ажилд 6004 хүн ажиллахаар төлөвлөж байна.

Халдваргүйтлийн бодис 25 тонн бий. Нэмэлтээр 15 тонн халдваргүйтлийн бодис, 64 тонн хлорын шохой шаардлагатай" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2024-02-27 11:58

Олон м�##� хорогдуулсан гэж шагнаж баыгаамуу

Зочин
Зочин
2024-02-27 12:23

Za bolichikhooroi. Songuuliin sanal khudaldan avaltaa zogsoono uu.

nyalh amitan
nyalh amitan
2024-02-27 12:36

ene neg amniih ni salia arilaagui amitan erthen shig uls turiin huuheldei bolohoo bolimoor yum

Зочин
Зочин
2024-02-27 12:44

ЭЭ БАЗАРВААН ГЭЖ, АЙМГУУД НЬ МАЛАА ХОРОГДУУЛЧИХСАН ЮМ БНА ШДЭЭ! МУНХАГ МИНИЙ ОЙЛГОЛТООР БАЙГАЛИЙН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН НӨЛӨӨГӨӨР АЙМАГ СУМАН ДАХЬ МАЛЧИДИЙН МАЛ СҮРЭГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХОРОГДСОН ГЖ ОЙЛГОСОН ЮМ Л ДАА. САЯХАНДАА, МАЛ СҮРГЭЭ САЙН ӨСГӨЖ, УЛАМ ОЛОН БОЛГОСОН АЙМАГ, СУМДЫН УДИРДЛАГА, ШИЛДЭГ МАЛЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛДАГ БСАН, ХАРИН ОДОО БОЛ МАЛАА ОЛНООР НЬ ХОРОГДУУЛСАН АЙМГУУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛДАГ БОЛЖДЭЭ. ХА ХА ХА

Холбоотой мэдээ

Back to top button