"Хичээлээс чөлөөлөгдөж байгаа оюутнуудын хичээлийг цахим платформд байршуулна"

Хөдөө орон нутаг, дийлэнх аймгуудын нутаг дэвсгэрт цас зудын нөхцөл үүсч байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотой зуданд нэрвэгдсэн орон нутгийн малчдад туслах шаардлага бий болсон.
Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний хуралдаанаар улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Зудын нөхцөл, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор их дээд сургуулиуд эхнээсээ орон нутгийн оюутнууддаа хичээлээс түр чөлөөлөх сургалтын үйл ажиллагаандаа зохицуулалт хийгээд эхэлжээ.
Чөлөөний асуудал яригдаж байгаа энэ үед төлбөр төлсөн хичээлийг хэзээ нөхөх эсэх нь тодорхойгүй байсан. Тэгвэл энэхүү асуудлыг ШУТИС, АШУҮИС, МУИС, ХААИС зэрэг их дээд сургуулиуд "Зудын нөхцөл, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор суралцагчдад гэр бүлдээ туслах боломж олгох зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрийг дуустал малчин өрхийн суралцагчийн өөрийн хүсэлтэд үндэслэн хичээлээс чөлөө олгохоор шийдвэрлэсэн. оюутнуудын хичээлийг цахим платформд байршуулах талаар хэлэлцэж, шийдэлд хүрэх шатан дээрээ явж байгаа" гэдгийг хэллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай сургууль лав лэкц дуусангуут хуудсан дээр тавьдаг байсан. Оюутнуудыг унш хар гээд. Энэ мэдээжийн зүйл биш үү ? тэр байтугай хичээлээ зааж байхад нь бид нар бичих гээд байв�##� битгий бич, би энэ бүх ашигласан матөри�##�аа та нарт татахаар онлаин тавина. та нар ганцхан хамаг анхаарлаа төвлөрүүлээд миний ярихыг сонс гэдэг байсан. Олон багш тэгдэг байсан.