Дугуйтай аялагч Франсуа Лемансель Монголд ирээд хоёр сар болжээ
Дэлхийг дугуйтай тойрохоор дөрвөн жилийн өмнө гарсан Франц аялагч Франсуа Лемансель Монголд орж ирээд хоёр сар болсон байна. Тэрбээр БНХАУ-ын ӨМӨЗО-оос хил даван Монголд орж ирсэн юм.
Лемансель Монголд өнгөрүүлсэн хугацааныхаа дараа “Facebook” дээрх “Bicycle Travellers” группт бичихдээ “Монголд ирээд хоёр сар боллоо. Ямар гайхалтай аялал байв аа! Дөрвөн жил дугуйгаар явсныхаа дараа аялал дотроо аялж байгаа мэт санагдав. Монгол бол маш хүйтэн орон хэр нь ард түмэн нь дулаан сэтгэлтэй юм”
“Хэдэн өдрийн өмнө -38 градус цельс хүрч, -44 градус мэт мэдрэгдсэн. Сүүлийн 60 жилд ингэж хүйтрээгүй нь энэ их цастай холбоотой байх. Нүүдэлчид малдаа өвч тэжээл олохоор яарч шуурах боллоо. Гэвч ийм их хүчин чармайлт гаргасан ч олон сая мал үрэгдэв. Ийм нөхцөл байдалд байгаа ч гэсэн хүмүүс намайг гэртээ урьж, туслахаас буцсангүй. Энэ бяцхан гэрт тухтай уур амьсгалтай. Ийм уур амьсгалд Монголын уламжлалт архи тойруулах нь олонтой. Та бүхэнд Монголын өвөл үзэсгэлэнтэй гэдгийг хэлэхийг хүссэн юм. Ингээд би Монголын баруун бүс рүү мөстэй замаар хөдөллөө” гэж бичсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөлдөж үхэж гай бололгүй хурдан нутаг руугаа буц.
Зочин
жинхэнэ зоригтон