Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ: Газын зурвасын оршин суугчдын дөрөвний нэг нь өлсгөлөнд нэрвэгдэхэд ойрхон байна

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мягмар гарагт /2024.02.27/ хуралдсан байна. Тус хурлын үеэр НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын координатор дарга Рамеш Ражасингхам Газын зурваст 576 мянган хүн буюу оршин суугчдын дөрөвний нэг нь өлсгөлөнд нэрвэгдэхэд маш ойрхон байна гэдгийг анхааруулжээ.

Тэрбээр “Байлдаан үргэлжилж, дайн хүн ам их төвлөрсөн Газын өмнөд хэсэгт тархах эрсдэлтэй байгаа ийм үед маш хязгаарлагдмал арга хэмжээ л авах боломжтой. Ийм учраас бид гал зогсоохыг дахин уриалж байна” гэсэн юм.

Мөн Ражасингхам хоёроос доош насны зургаан хүүхэд тутмын нэг нь хоол тэжээлийн цочмог дутагдалд орж, Палестинд (Газын зурвас) амьдардаг 2.3 сая хүн бараг бүгдээрээ хүнсний хангалтгүй тусламжаар амь зогоож байна хэмээжээ.

НҮБ болон бусад тусламжийн байгууллагууд маш бага хэмжээний хангамж нийлүүлэхийн тулд хүртэл асар их саад бэрхшээлтэй тулгарч байгааг Ражасингхам онцолсон байна.

Тэгвэл НҮБ дахь Израилын орлогч элчин сайд Жонатан Миллер Израил улс нь Газын зурвас дахь нөхцөл байдлыг сайжруулахыг дэмжиж байгаа хэмээсэн юм. Тэрбээр нэмж хэлэхдээ тусламжийн хэмжээ болон хүргэгдэх хугацаанд үүсээд буй саад нь НҮБ болон бусад байгууллагуудаас шалтгаална хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ffhhjjj
ffhhjjj
3 сар 11, 2024 14:14

ulsgulen uuseh shaltgaaniig terrorist hamasaas ochij asuu

Холбоотой мэдээ

Back to top button