Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

АНУ-ын Сангийн сайд ОХУ-ын төв банкны царцаасан хөрөнгийг Украинд өгөхийг уриалжээ

Орос-Украины дайн эхэлсний дараа дэлхийн орнууд ОХУ-ын хөрөнгийг царцаасан. Тус хөрөнгийг Украинд тустай байдлаар ашиглах талаар хэд хэдэн удаа яригдаж байсан юм.

Тэгвэл АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен мягмар гарагт /2024.02.27/ ОХУ-ын төв банкны 300 тэрбум ам.доллар гаруй царцаасан хөрөнгийг Украины урт хугацааны сэргээн босголтод ашиглахыг уриалжээ.

Их 20 орны сангийн сайд нар Бразилд чуулах үеэр Йеллен “Манай эвсэл Украины тэмцэл, сэргээн босголтыг дэмжихийн тулд эдгээр царцаасан хөрөнгийн үнэ цэнийг нээх арга замыг олох нь зайлшгүй мөн яаралтай хийх зүйл” гэсэн байна.

Тэрбээр нэмж “Үүнийг цаашид хэрэгжүүлэх олон улсын хууль, эдийн засаг болон ёс суртахууны хүчтэй суурь бий гэж итгэж байна. Энэ нь дэлхийн тогтвортой байдалд ОХУ-ын үзүүлж буй аюул заналхийлэлд хариу барих шийдэмгий үйлдэл болно” хэмээжээ.

Зарим орнууд ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украинд тустай байдлаар хэрэглэх төсөл хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Тухайлбал энэ сарын дундуур Европын холбоо ОХУ-ын төв банкны царцаасан хөрөнгөөс олсон ашгийг Украины сэргээн босголтод ашиглах хуулийг баталсан юм.

Эх сурвалж: Associated Press, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 28, 2024 12:24

зөв зөв зөв

Зочин
Зочин
2 сар 28, 2024 21:23
Reply to  Зочин

ОРОСД бас бусад орны хөрөнгө байгаа .Адилхан хураагаад олоод авчихна .Гэрээгээ зөрчсөн улс учирсан хор хохиролоо өөрөө хүлээдэг .Киевийн гэрээгээ украйн зөрчсөн дөө .Үүнийг л өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг юм .Өөрийн нутагт байгаа орос иргэдээ хэдэн ч жил буудаж бөмбөгдөж дөө. Оросууд бас ч их хүлээцтэй хандсан даа .Түүнээс өмнө хий , шатахууны үнээ төлөхгүй усан флотоо өрөндөө өгч бүр дийлэхгүй болоод орос хий газ өгөхгүй болохоор оросын хийг польшоор дамжуулж авч л байсан .Хохолууд ер нь хүн муутай хүмүүс .Дайнд хамгийн их тус�##�ж байсан польш болгар чехийг худ�##�дааны байгууллагын маргаанд өгөөд л завхаардаг улс даа

Зочин
Зочин
2 сар 28, 2024 13:44

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг, орос ч ун�##�аа л даа

Зочи.
Зочи.
2 сар 28, 2024 14:54

Манай гадаад в�##�ютийн нөөц хаана байршдаг юм бол доо, Оюутолгойн борлуул�##�тын орлого манай банкаар дамждаггүй, хэрэв манай банканд байршдаг бсан бол манайхан татварын өр энэ тэр асуудлыг амархан шийдэх байсан даа.

Зочин
Зочин
2 сар 28, 2024 17:55

Дайн өдөөсөн улс репараци төлөх үүрэгтэй байдаг юм!!

Холбоотой мэдээ

Back to top button