Нийгмийн

"Улсын хэмжээнд 14,783 өрх, 6.4 сая толгой мал отроор өвөлжиж байна"

Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос өдөр бүрийн 11 цагаас иргэдэд мэдээлэл хүргэж буй. Өнөөдрийн /2024.02.29/ мэдээллээр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү зудын нөхцөл байдлын мэдээллийг хүргэсний дараа ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг мэдээллийг өглөө.

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд тохиолдоогүй их хэмжээний цас орж, малчид хүнд нөхцөл байдал үүссэн. Энэ утгаараа Засгийн газраас шат дараатай ажлыг авч хэрэгжүүлж байна.

Бидний нөөц бололцоо хязгаарлагдмал тул байгаа нөөцөө илүү хэрэгцээтэй айл өрх, суманд хүргэж байгааг онцлон хэлье. Одоогоор 14 аймгаас 12 аймаг нь улсын нөөцийн улаанбуудайг авах гэрээгээ хийжээ.

  • Булган- 300 тонн
  • Дорнод – 600 тонн
  • Дорноговь -  350 тонн
  • Дундговь - 750 тонн
  • Өвөрхангай - 900 тонн
  •  Ховд- 75 тонн
  • Хөвсгөл - 225 тонн
  • Баянхонгор - 875 тонн
  • Завхан - 1200 тонн
  • Төв - 525 тонн
  • Хэнтий - 750 тонн
  • Сүхбаатар - 1950 тонн

Хөдөө аж ахуйн корпораци дээр буй улаанбуудайг хөнгөлөлттэй үнээр аймаг болон аймгийн онцгой комисс нь 700 мянган төгрөгөөр худалдан авч, малчдад үнэ төлбөргүй тараах  зохион байгуулалт хийж байгаа. Нийт малчид бус яг хүндрэлтэй байгаа малчдад олгохыг мөн анхаарна уу.

-Улаанбуудайг хоёр алхмаар малд өгнө-

Эхний алхам: Малыг заавал давс хужиртай 8-10 хэмийн бүлээн усаар усална гэдгийг мал эмнэлгийн хүрээлэнгийн эмч нар зөвлөж байна.

Хоёр дахь алхам: Бүлээн усаар усалсны дараа буудайг жижиглэж нунтаглаад бяцлаад урьдчилсан боловсруулалт хийнэ. 35-40 хэмийн халуун усанд 4-5 цаг дэвтээсний дараагаар малд өгнө. Үүнийг шүүж аваад нэмэлт тэжээлүүдтэй хольж төл малд 50-100 гр бог малд 120-200 гр, бод малд 300-500 гр өгөх нь зүйтэйг мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн.

Улсын хэмжээнд 14783 өрх отроор өвөлжиж байна. Нийтдээ 6.4 сая толгой мал отроор нүүдэллэж байна. Хамгийн их оторлож байгаа аймгаар,

  • Сүхбаатар аймаг 1650 өрх
  • Өмнөговь аймаг 404 өрх
  • Баян-Өлгий 329 өрх
  • Хөвсгөл- 621 өрх
  • Дорноговь 538 өрх отроор явж байна. Түүнчлэн оторт зориулсан түр штабууд гарч байгаа" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-02-29 12:37

морин дээр мордож үзээгүй хүүхэд ХААХНҮ ийн сайд хийдэг юм уу. хөдөө туслах м�##�чнаар төл дээр гарга

Зочин
Зочин
2024-02-29 13:25

Энэ юун хүүхэд вэ?

Холбоотой мэдээ

Back to top button