Нийгэм мэдээ

С.Ган-Эрдэнэ АНУ-ын Их сургуулийн урилга авч "NCAA"-д тоглоход ойртлоо

Зүүн Азийн залуучуудын наадамд эх орноо төлөөлөн тоглож байсан С.Ган-Эрдэнэ Охайогийн Их сургуулийн “Охайо Бобкатс” багт тоглох урилга авчээ. Тус сургуулийн баг Америкийн коллежийн сагсан бөмбөгийн 1-р дивизионд харьяалагддаг юм. Тэрбээр 2022 оны долоодугаар сараас АНУ-ын “Flyght academy prep basketball” академид тоглож эхэлсэн бөгөөд АНУ-ын Мичиган мужийн Энн Арбор хотын ахлах сургуульд суралцдаг юм. 

С.Ган-Эрдэнэ нь энэ онд 17 нас хүрэх бөгөөд 211 см өндөр, 110 кг жинтэй. Охайогийн Их Сургуулийн энэхүү урилга нь түүнд ирсэн эхний урилга бөгөөд цаашид олон сургуулиас урилга ирэх байх гэж аналистууд үзэж байгаа аж. "NCAA" буюу Америкийн коллежийн сагсанбөмбөгийн лигт ахин нэг монгол залуу тоглох нь тодорхой болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button