Ш.Энхийн-Од гурав дахь тоглолтдоо 19 оноо авч, багаа хожилд хөтлөв
Энэ 11 дүгээр сарын 5-нд АНУ-ын NCAA (National Collegiate Athletic Association буюу Оюутны спортын үндэсний холбоо) -ны дээд буюу I дивизионы сагсанбөмбөгийн лигийн тэмцээний 2024-2025 улирлын тоглолт эхэлсэн билээ.
NCAA -ийн сагсанбөмбөгийн лигийн тэмцээнийг манайхан тэсч ядан хүлээдэг, чих тавьдаг, өөрийн дэмждэг багтай, тоглогчтой үздэг болсон. Учир нь энд монгол хүн, монгол хүү маань тоглож буй.
Өнөөдөр /2024.11.13/ улирлын гуравдугаар тоглолт болж Ш.Энхийн-Од багтаа хожил авч ирлээ. Тодруулбал, АНУ-ын NCAA-ны дээд буюу I дивизионы сагсанбөмбөгийн лигийн тэмцээний гурав дахь тоглолтоо "Queens" багийн эсрэг хийж, 96-65-аар хожлоо. Тус тоглолтод, Ш.Энхийн-Од NCAA D1-ийн карьерийнхаа хамгийн өндөр оноо буюу 19 оноо, 7 самбар, 5 дамжуулалт, 1 хаалт, 1 бөмбөг таслалт хийжээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аав нь коммунист хүүхэд нь капит�##�ист оронд
Хуц эргүү минээ чамайг бодвол тэр АНУ д гял�##�заж явна чи муу мөрөөрөө гача�##�д бы�####� минээ атаархагч гөлөг