ДЭЛХИЙ

Охинтойгоо гэрлэсэн 55 настай эр болзсон залууг нь хамсан хөнөөжээ

АНУ-ын Өмнөд Виржиниа мужийн иргэн 55 настай Ларри Пол МакКлур нь, Аманда болон Анна гэх хоёр охинтой. Мөртлөө Аманда охинтойгоо гэрлэсэн явдал нь олны анхаарлыг ихэд татдаг аж. Тэгвэл охинтой нь буюу эхнэртэй нь болзсон нэгэн эрийн амийг тэрбээр хоёр охинтойгоо хамсан хөнөөсөн хэрэг гарсан байна.

Тодруулбал, Ларри макКлур өөрийн хоёр охины хамт мөнөөх залууд дарс өгч согтоосныхоо дараа, барьж хүлээд их хэмжээний мет /хар  тамхи/ судас руу нь шахаж амь насанд нь халджээ. Гэвч, 55 настай эр уг үйлдэл нь түүний охин Амандагийн санаа байсан гэж мэдүүлсэн аж. “Аманда яагаад тэр эрийг үхүүлэхийг хүссэнийг би хэлж мэдэхгүй. Би болиулахыг ятгаж үзсэн” гэж Ларри ярьсан байна.

Мөн тус мужийн цагдаа нарын мэдээлснээр, хүн амины хэрэг үйлдсэн байшиндаа тэд бэлгийн харьцаанд орсон гэнэ. Аманда, Ларри нар Методист урсгалын сүмд гэрлэлтээ баталгаажуулж байжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button