Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ хурааж авсан Орос олигархын онгоцыг арчлахад сардаа $1 сая зарцуулж байна

Украины дайн эхэлсний дараа дэлхийн улс орнууд ОХУ-ын чинээлэг иргэдийн тансаг хөлөг онгоцнуудыг хурааж авсан. Тэгвэл АНУ-ын засгийн газар хураасан Орос олигархын онгоцоо арчилж, тордоход сард 1 сая ам.доллар зарцуулж байна.

АНУ-ын албан тушаалтнууд 2022 онд Amadea нэртэй 106 метр урт тансаг хэрэглээний онгоцыг Фижи дэх боомтод байхад нь хурааж авсан юм. Прокуроруудын үзэж буйгаар тус онгоцны эзэн Сулейман Керимов хөлөгөө худалдан авахдаа АНУ-ын хоригийг зөрчжээ.

Зургийн эх сурвалж: West Coast Aerial Photography

Amadea онгоцыг хурааснаас хойш АНУ-ын засгийн газар арчилгаанд нь 20 сая гаруй ам.доллар зарцуулжээ. Ийм учраас Холбооны прокурорууд арчилгаа нь илүүц зардал гэх шалтгаанаар онгоцыг худалдаалах зөвшөөрөл өгөхийг шүүхэд гаргасан байна.

АНУ-ын маршалын алба тус онгоцыг саяхан шинжлэхдээ 230 сая ам.долларын үнэ хүрнэ гэж тогтоосон юм. Албаныхан онгоцыг Керимов эзэмшдэг гэж байгаа ч “Millemarin Investments” фирмийн Эдуард Худайнатов өөрийн эзэмшлийнх гэж мэдэгджээ.

Худайнатов онгоцыг зарахыг эсэргүүцэж, шүүхэд санал тавихдаа хэрвээ хөлгийг буцааж өгвөл засгийн газраас гаргасан зардлыг бүрэн барагдуулна гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button