Иргэд явахад саад болдог хашаануудыг буулгахаар санал авч байна

Хотын мээрийн нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан өөрийн нүүр номоороо "Улаанбаатар хотод үлдсэн хагас дутуу хашааг буулгах ажил удахгүй эхэлнэ. Иргэдэд хаана ямар хашаа хамгийн их саад болж байгааг сэтгэгдэл байршил хэсэгт оруулаарай" гэсэн зар түгээлээ.
Улмаар 20 цагийн дотор иргэд 300 гаруй байршлыг санал болгожээ.
Нийслэлээс өнгөрсөн жил төвийн зургаан дүүргийн хэмжээнд 111 байршилд 8771 метр урт хашаа, 132 байршилд 2355 гарааш чөлөөлж ажилласан.
Ташрамд дурьдахад, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан нь 2001 онд нийслэлийн 23-р дунд сургууль, 2006 онд Компьютер техник, менежментийн сургуулийг мэдээллийн системийн менежмент мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлагын тухайд 2005-2006 онд "М-Си-Эс Электроникс" ХХК маркетингийн ажилтан, 2006-2007 онд "Ivanhoe Mines” компанид IT мэргэжилтэн, 2009-2023 онд “Би ар би” ХХК-д гүйцэтгэх захирал, 2019-2023 онд “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн удирдагдагчаар тус тус ажилласан бөгөөд англи, орос хэлтэй.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанбаатар хотын төв дотор байгаа бүх хайс хашааг буулгамаар байна. Тухайлб�##� бүх �##�бан байгууллага аж ахуйн нэгжийн хашаа, бүх орон сууц, хотхоны хашаа гэх мэт буулгаж хаямаар байна.
Батлан хамга�##�ах яам өөрийн хашааныхаа урд т�##�ын нийтийн эзэмшлийн т�##�байг хаша�##�аад олон жил болж байна. Иймд батлан хамга�##�ах яамны энэ Дамбийжаа шиг давхар барьсан хашааг нь буулгаж иргэд олон нийт зорчиход чөлөөтэй болгож өгнө үү. Мөн БХЯ болон офицеруудын ордон, Алдар спорт хорооны хашаануудыг буулгамаар байна. АНУ-ын БХЯ-ны байшин нь гаднаа хашаагүй байдаг юм билээ. Бүүр 1-р давхартаа хүнс барааны асар том зах ажиллаж байдаг юм билээ.
Орон сууц тойрсон хашааг буулга! Г�##�ын машин Яар�##�тай Түргэн тусламжийн машин орж чадахгүй дандаа ха�##�ттай хашааг буулга нийтийн эзэмшлийн т�##�байг бий болгох хэрэгтэй байна
Хашаануудын буулгаж цэгцэлсэн нь дээр байхаа
Сан�##� энэ тэр гэлгүйгээр цөмийг нь буулгах хэрэгтэй. Миеэ гийн үе шиг дуртай газраа одоо хашаа барихаа больсон биз дээ
Натурын дунд замын автобусны зогсоолын хажуу хашааг буулга бас түцнүүдийг!!!!!!
Баянзүрх дүүргийн засаг даргын тамгийн газар , дүүргийн цагдаагийн газрын урд т�##�д, баруунаар нь тавигдсан зам дагуу явган хүний замгүй дүүргийн цагдаагийн газрын хашаа тулсан, хогийн цэгийн хог х�##�ьсан, айлуудын хашаа дэлгүүрийн үүд ха�##�га замд тулсан хүн зөрөх байтугай явах т�##�байгүй байгааг анхаармаар байна Хотын төв, дүүргийн тамгийн газрын хажууд шүү дээ!!!!
Сан�##�аа бүх нийтээрээ өгье гэж ури�##�ж байна !!! Яаж өгөх т�##�аар бичвэл үр дүнтэй шүү гэж редакцид хэлье!!