Иргэд явахад саад болдог хашаануудыг буулгахаар санал авч байна

Хотын мээрийн нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан өөрийн нүүр номоороо "Улаанбаатар хотод үлдсэн хагас дутуу хашааг буулгах ажил удахгүй эхэлнэ. Иргэдэд хаана ямар хашаа хамгийн их саад болж байгааг сэтгэгдэл байршил хэсэгт оруулаарай" гэсэн зар түгээлээ.
Улмаар 20 цагийн дотор иргэд 300 гаруй байршлыг санал болгожээ.
Нийслэлээс өнгөрсөн жил төвийн зургаан дүүргийн хэмжээнд 111 байршилд 8771 метр урт хашаа, 132 байршилд 2355 гарааш чөлөөлж ажилласан.
Ташрамд дурьдахад, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан нь 2001 онд нийслэлийн 23-р дунд сургууль, 2006 онд Компьютер техник, менежментийн сургуулийг мэдээллийн системийн менежмент мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлагын тухайд 2005-2006 онд "М-Си-Эс Электроникс" ХХК маркетингийн ажилтан, 2006-2007 онд "Ivanhoe Mines” компанид IT мэргэжилтэн, 2009-2023 онд “Би ар би” ХХК-д гүйцэтгэх захирал, 2019-2023 онд “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн удирдагдагчаар тус тус ажилласан бөгөөд англи, орос хэлтэй.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанбаатар хотын төв дотор байгаа бүх хайс хашааг буулгамаар байна. Тухайлбал бүх албан байгууллага аж ахуйн нэгжийн хашаа, бүх орон сууц, хотхоны хашаа гэх мэт буулгаж хаямаар байна.
Орон сууц тойрсон хашааг буулга! Галын машин Яаралтай Түргэн тусламжийн машин орж чадахгүй дандаа хаалттай хашааг буулга нийтийн эзэмшлийн талбайг бий болгох хэрэгтэй байна
Батлан хамгаалах яам өөрийн хашааныхаа урд талын нийтийн эзэмшлийн талбайг хашаалаад олон жил болж байна. Иймд батлан хамгаалах яамны энэ Дамбийжаа шиг давхар барьсан хашааг нь буулгаж иргэд олон нийт зорчиход чөлөөтэй болгож өгнө үү. Мөн БХЯ болон офицеруудын ордон, Алдар спорт хорооны хашаануудыг буулгамаар байна. АНУ-ын БХЯ-ны байшин нь гаднаа хашаагүй байдаг юм билээ. Бүүр 1-р давхартаа хүнс барааны асар том зах ажиллаж байдаг юм билээ.
Хашаануудын буулгаж цэгцэлсэн нь дээр байхаа
Санал энэ тэр гэлгүйгээр цөмийг нь буулгах хэрэгтэй. Миеэ гийн үе шиг дуртай газраа одоо хашаа барихаа больсон биз дээ
Натурын дунд замын автобусны зогсоолын хажуу хашааг буулга бас түцнүүдийг!!!!!!
Баянзүрх дүүргийн засаг даргын тамгийн газар , дүүргийн цагдаагийн газрын урд талд, баруунаар нь тавигдсан зам дагуу явган хүний замгүй дүүргийн цагдаагийн газрын хашаа тулсан, хогийн цэгийн хог хальсан, айлуудын хашаа дэлгүүрийн үүд хаалга замд тулсан хүн зөрөх байтугай явах талбайгүй байгааг анхаармаар байна Хотын төв, дүүргийн тамгийн газрын хажууд шүү дээ!!!!
Саналаа бүх нийтээрээ өгье гэж уриалж байна !!! Яаж өгөх талаар бичвэл үр дүнтэй шүү гэж редакцид хэлье!!