НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэл хотын инженерийн шугам сүлжээний засвар дуусаж, өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай хангагджээ

Нийслэл хотын инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл дуусаж, өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай хангагджээ.

Энэ тухай УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд гуравдугаар сараас эхлэн инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна. Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан. 

Одоо орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авалт 11, 12 дугаар сард хийгдэж, өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдах юм.

2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлд гол анхаарсан ажил нь дулааны эрчим хүч. Иймд 10 гаруй томоохон дулааны шугамыг засварлаж шинэчилсэн. Орон сууцны хороолол доторх шугам, авто зам, борооны ус тогтдог байршлуудад засварын ажил хийгдлээ. Нийтдээ 80 гаруй км шугам сүлжээ, 130 орчим км авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэлээ" хэмээн мэдээлэв.

2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилжээ. Тухайлбал 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэл хийсэн бол бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсарчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button