НИЙГЭМНийгэм мэдээ

Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сард ашиглалтад орно

Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 90 хувьтай байна. Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно.

Яармаг - Хархорин чиглэлд хэрэгжиж буй 4.2 км урттай, хоёр өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2320 хүн тээвэрлэнэ.

Төслийг Францын "Пома" группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ  болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй.

Дүүжин замын тээвэр зорчигчдод үйлчилж эхлэхэд шаардлагатай 48 дүрэм журмыг үндсэн гүйцэтгэгч Францын "Пома" группээс хүлээн авч монгол хэл рүү орчуулжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дахиад хойшилж урагшлах юм бна уу

Зочин
Зочин

Гадаадад бол цанын бааз уулын спорт аялал зугаалгын бүсэд хэрэглэдэг гэж бодоод байгаа шдээ тийм оновчтой зөв шийдэл мөнүү хайран хөрөнгө мөнгө үзлийн юмаа

Холбоотой мэдээ

Back to top button