Судалгаа: Өдөрт 10 мянга алхах нь зүрх судасны өвчлөлийн эрсдлийг 21 хувиар бууруулна

Өдөр бүр тогтмол алхах нь эрүүл мэндэд тустай. Өдөрт арван мянган удаа алхах нь аливаа өвчний эрсдлийг бууруулж, эрт нас баралтаас сэргийлдэг гэж олон жилийн турш яригдсан. Тэгвэл одоо өдөрт яг хэд алхах тохиромжтойг шинээр явуулсан судалгаа тогтоожээ.
Гуравдугаар сарын таванд /2024.03.05/ “British Journal of Sports Medicine” эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар бол өдөрт 9 мянгаас 10 мянган удаа алхах тохиромжтой аж.
Ингэснээр зүрх судасны өвчин тусах эрсдлийг 21 хувь, цаг бусаар эрт амьсгал хураах эрсдлийг 39 хүртэл хувиар бууруулдаг байна. Эрдэмтэд Их Британийн “Biobank” судалгаанд оролцсон 72 мянган хүний эрүүл мэндийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ.
Ингэхдээ 2013-аас 2015 оны хооронд оролоцогчид долоо хоногийн турш өдрийн 24 цагт хөдөлгөөн хянагч цаг зүүсэн байна. Тус бугуйвч нь өдрийн хэдэн цагийн хөдөлгөөнтэй эсвэл хөдөлгөөнгүй (суух эсвэл хэвтэх) өнгөрөөж байгааг хэмждэг юм.
Оролцогчид өдөрт дунджаар 10.6 цагийг хөдөлгөөнгүй өнгөрөөжээ. Ийм учраас эрдэмтэд 10.5 цаг эсвэл түүнээс дээш хөдөлгөөнгүй өнгөрөөсөн хүмүүсийг хөдөлгөөгүй их цаг өнгөрөөдөг гэж тодорхойлсон байна. Харин 10.5-аас бага цагийг хөдөлгөөнгүй өнгөрөөдөг бол хөдөлгөөнгүй бага цаг өнгөрөөдөг гэж үзжээ.
Хөдөлгөөний хэмжилт хийснээс долоон жилийн турш эрдэмтэд оролцогчдын эмнэлэгт хэвтсэн тохиолдол болон нас баралтыг бүртгэсэн байна. Үр дүнд нь хөдөлгөөнгүй их болон бага цаг зарцуулдаг бүх хүн өдөрт 2,200-гаас их алхах нь зүрх судасны өвчлөл, цаг бусаар эрт амьсгал хураах эрсдлийг бууруулдаг гэж гарсан юм. Харин 9 мянгаас 10 мянга алхах нь хамгийн ач тустай байв
Судалгааг ахалж бичсэн Мэттью Ахмади “Энэхүү үр дүн нь удаан хугацааны турш хөдөлгөөнгүй байдаг хүмүүс шууд алхаж эхэлээд үр дүн үзүүлнэ гэсэн үг биш” хэмээжээ.
Тэрбээр нэмж “Гэсэн хэдий ч нийгмийн эрүүл мэндэд ямар ч хөдөлгөөн чухал гэдгийг харууллаа. Ийм учраас хүмүүс өдөрт алхах алхмын хэмжээгээ нэмэгдүүлж хөдөлгөөнгүй өнгөрөөсөн цагаас үүсэх эрүүл мэндийн хорт үр дагаварыг арилгахаар хичээх нь чухал” гэсэн байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 000 �##�хам хэдэн км бол. Хэлж өгнө үү
1 - 8 км хүний хөлний хэмжээнээс хамаарна.
Гурван км.