БЗД: Дарь Эх орчимд урссан их хэмжээний усыг соруулж дууссан

Өнгөрсөн шөнө Дарь Эх орчимд их хэмжээний шар усны үер үүсч зорчих талбай хязгаарлагдсан. Уг асуудалд Баянзүрх дүүргийн онцгой комиссын баг шуурхай ажиллаж, хэвийн болгожээ.
Өчигдөр /2024.03.12/ нийгмийн сүлжээгээр Дарь Эх орчимд их хэмжээний шар усны үер үүсч зорчих талбай хязгаарлагдсан. Тодруулбал, тус бүсийн гудамж талбай, жалга, хонхорт хуримтлагдсан цас, мөс хайлж автозам дээгүүр урссан байна.
Энэ талаар Банязүрх дүүргийн онцгой комиссоос өгч байгаа мэдээллээр 13-ны 02:00 цагийн байдлаар Дарь Эх орчмын газар дээр шуурхай баг ажилласан. Ноцтой зүйл одоогоор байхгүй байна” гэлээ.
Өнгөрсөн зун үргэлжилсэн бороо орсны улмаас тус бүсэд үер үүсэж, байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдож олон иргэд их хэмжээний эд хөрөнгөөр хохирсон. Харин энэ жилийн тухайд ч мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах тал дээр анхаарах нь зөв биз ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.