15 хүнтэй ОХУ-ын цэргийн нисэх онгоц осолджээ

Мягмар гарагт /2024.03.12/ 15 хүн тээвэрлэж явсан ОХУ-ын зэвсэгт хүчний Ильюшин ИЛ-76 загварын онгоц осолдсон гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
ИЛ-76 онгоц ОХУ-ын Иваново мужийн агаарын бүс дээр долоон зорчигч, найман багийн гишүүнтэй явахдаа осолдсон байна. Одоогийн байдлаар ямар нэгэн зорчигч ослоос амь гарсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Иваново мужийн амбан захирагч Станислав Воскресенский осолд нэрвэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам онгоц хөөрөх үед хөдөлгүүрт гарсан галын улмаас осол болсон байх магадлалтай гэсэн байна.
Тус яам осол гарсан бүс рүү шинжээчид илгээж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. ИЛ-76 онгоц нь 1970-аад оноос хойш ашиглалтад байгаа хүнд даацын тээврийн онгоц юм.
Шинжээчид Украины дайн эхэлснээс хойш ОХУ-д нислэгийн тоо нэмэгдэж байгааг ажиглажээ. Үүнтэй зэрэгцэн нислэгийн ослын тохиолдол ч гэсэн ихэссэн байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.