АНУ Израил иргэдэд хориг арга хэмжээ авлаа

Палестины ард түмэн хоёр өөр нутагт оршин суудаг. Нэг нь Газын зурвас нөгөө нь Йордан голын Баруун эрэг юм. Тус хоёр нутаг өөр өөрсдийн гэсэн засгийн газар, удирдлагатай.
500 мянга гаруй Израил иргэн Йордан голын Баруун эрэгт оршин суудаг. Тодруулбал тус нутагт 144 Израилын суурин газар бий. Үүн дээр нэмэгдэн 100 гаруй хууль бус суурин байдаг юм.
Тэгвэл АНУ Баруун эрэг дэх Израилын хоёр суурин газар болон гурван оршин суугчийг нийгмийн тогтвортой байдалд заналхийлсэн гэж хориг арга хэмжээ авсан байна.

Үүнтэй зэрэгцэн Жо Байдены захиргаа Баруун эрэг дэх Израил оршин суугчдын үйлдэж буй хүчирхийллээс урьдчилж сэргийлэх арга хэмжээгээ нэмэгдүүлэхийг Израилын засгийн газарт уриалжээ.
АНУ-ын Төрийн департамент мэдээлснээр палестинчуудын эсрэг хүчирхийлэл үйлдэж Мошегийн ферм болон Звигийн ферм нэртэй суурин газруудад хориг тавьсан байна.
Байдены захиргаа хоёрдугаар сард Баруун эрэгт хүчирхийллийн хэрэгт холбогдсон гэх дөрвөн Израил иргэнд хориг тавьсан. Эдгээр хоригийн арга хэмжээн нь Израилын хамгийн том холбоотон болох АНУ хүртэл Израилын зарим үйлдэлд дургүйцэж буй илрэл гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жүжиг