Нийгэм мэдээ

Х.Түвшинбаяр: 15 настай 11 хүүхэд хар тамхины хэргээр шалгагдаж байна

ЦЕГ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр, Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр, "НҮБ-аас манай хойд болон урд хоёр хөршийг шинэ төрлийн мансууруулах бодис үйлдвэрлэх эрсдэлтэй гэж зарласан. БНХАУ-д хар тамхинд донтсон гурван сая иргэн байгааг судалгаагаар тогтоожээ. Манай улсын нутаг дэвсгэрт сүүлийн долоон жилийн хугацаанд мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой 1524 гэмт хэрэг бүртгэгдэж, 1945 хүн холбогдсон.

  • 2021 онд-187,
  • 2022 онд-230,
  • 2023 онд-238 хэрэг бүртгэгдсэн.

Нийт гэмт хэргийн 80 хувь нь Улаанбаатарт, 20 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Хэрэгт холбогсдын 92 хувийг 35 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлж байна. Тодруулбал, насанд хүрээгүй 100 хүн байгаагийн 11 нь 15 настай, 85 нь 16-17 насныхан байна" гэлээ.

Мөн тэрбээр, "Сүүлийн долоон жилийн байдлаар Монгол Улсын хилээр нэвтэрч орж ирсэн хар тамхины 46 хувь нь БНХАУ-аар дамжиж манай улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-16 14:57

Энэ улсад чинь юу л болоод байна даа,хил га�##�ь юугаа хийгээд байдаг байнаа,эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдээ хэт их эрхлүүлээд байгаа юм бишүү

Зочин
Зочин
2024-03-16 16:21

Гунигтай байна хайран з�##�уу нас

Зочин
Зочин
2024-03-17 00:39

Хуулиа чанг�##�аачээ ..Гадуур их бна шүү

Иргэн
Иргэн
2024-03-17 10:16

Ийм мэдээллийг ингэж түгээх хэрэг байхгүй, хүүхдүүд сониуч бу�####�ас хоцорсон мэдрэмж авч сонирхож хэрэглэж магадгүй

Зочин
Зочин
2024-03-17 15:30

Сонголтыг өөрт нь үлдээ, 15 настай бол тамхи татаж болохгүй юм уу

ЗОЧИН
ЗОЧИН
2024-03-19 06:18
Reply to  Зочин

Болохгүй шүү дээ м а л минь. Эцэг эх асран хамга�##�агч нь сонголт хийхэд нь туслах үүрэгтэй байдаг юм.

Зочин
Зочин
2024-03-18 06:34

Багаас нь устгаж дуусгах нь дээ. Хүүхдүүдээ авар хамга�##�

Зочин
Зочин
2024-03-18 09:11

Ямар аймар юм бэй

Холбоотой мэдээ

Back to top button