Нийгмийн

С.Эрдэнэ: Хувьчлал, газар олголт гэх гэгээтэй бүхнийг АН хийж байсан бол коммунист МАН завшдаг, дарангуйлдаг

Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө нам, эвслүүд Үндэсний аудитын газарт хүргүүлэхэд ажлын таван өдөр үлдээд байна. Энэ хүрээнд Ардчилсан намынхан мөрийн хөтөлбөр, нэгдсэн зорилгынхоо талаар хуралдаж байна.

Дэлгэрүүлбэл, Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэхээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. "Бүтэн Ардчилал" хэлэлцүүлэг Баянгол дүүрэгт өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 17 -ны өдөр МҮЭСТО-д зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Баянгол хөгжил хөтөлбөрийн дарга, улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ардчилсан намын даргын зөвлөх С.Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр "Одоогоос 34 жилийн өмнө Монголын ардчиллыг энэ танхимаас зарлаж байсан түүхэн жил болж байна. Өнөөдөр ардчиллын хоёр дахь салхи сэвэлзэхэд бэлэн болжээ.

Өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, зах зээлийн суурийг анх Ардчилсан нам хийж байсан. 34 жилийн турш маш олон өөрчлөлтийг хийж байлаа. Эрх чөлөө гэгчийг мэдрүүлэх бодит нөхцөлийг авч ирсэн. Гадаадад зорчих паспорт эрхийн асуудал, өмч хувьчлал, орон сууцыг иргэдэд, газрыг иргэдэд гэх мэтээр маш олон реформыг ардчиллынхан хийсэн байдаг. Өнөөгийн эрх баригчдын хийсэн зүйл юу юм. 100 жил засаглахдаа Монголын нийгэм эдийн засгийг үндсэнд нь дарангуйллын сүүдэрт орхисон. Тэд хувьчлалын авч ирээгүй, коммунист дарангуйллыг л авч үлдсэн. Тэд гэрэл гэгээг авч ирдэггүй. Өнөөдөр ч дарангуйлсаар байна. Үгээ хэлснийхээ, үзэл бодлоо илэрхийлснийхээ, жагсаж цугласныхаа төлөө эрхээ болгоож, баривчлагдаж, хоригдож байна. Бид ийм ардчиллын төлөө яваагүй.

Сонгууль болохоор МАН-ын коммунистууд гэнэт сэрдэг. Муулдаг ганцхан нам нь Ардчилсан нам болдог. Өнөөгийн дарангуйлагчдад хариуцлага тооцож, тэднийг байранд нь тавьж, хуулийн хариуцлага тооцож чадах цорын ганц улс төрийн хүчин бол Ардчилсан нам. Тиймдээ ч Ардчилсан намыг зэвүүцдэг. Шуудай шуудай мөнгө, их наядаар нь Ардчилсан намыг харлуулахад зарцуулдаг.

Баянголоос луйвар хулгайд холбогдсон хүн байдаггүй. Тиймээс бид нүүр бардам байдаг хамт олон. Бид ийм л ёс зүйтэй, үлдэг жишээ дунд шатны нам" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол

Эрдэнэ гуай сэрж зүүдэл

Зочин
Зочин

Дахиад Ардчиллын нэр бариад хэрэггүй шүү

Ard
Ard

Unen.Erdene niigmiin dastgaliin huulid olon oorchlolot hiij ogdon.tsaahid ih zuil sanaachilj chadah hun gej bn.

Даваасамбуу
Даваасамбуу
Reply to  Ard

Бурхан болсон 10 мянган хөгшдийн тэтгэврийг олгуулсаар 10-аад жил болсон Тэгээд болиогүй Нэг хэсэг хөгшдийн сүнсийг дуудаж тэтгэвэрийн зээл авахуулж чадсан ид шидтэн МЭЛХИЙ эрдэнэ гэгч хагартлаа халаасалж баяжаад хоёр ногоон нүд нь бүлтрэх гээд баас шээсэндээ хутгалдаж дууссан Дахиад дэвших гэж явнаадаа Ээ шунал хязгааргүй

Del
Del

Зартай луйварчин хүн дээ ийм хүн цэвэр гэж өөрийгөө дүгнэж байдаг тэгэхээр монголд үнэхээр нэг ч луйварчин байхгүй юм байна даа хятадад байсан бол аль хэдийн алуулсан байхдаа (Зартай луйварчин)

Зочин
Зочин

Энэ ч одоо бусдыг харлуулж яриад дэмий дээ өөрөө мөнч хэцүүдээ

Зочин
Зочин

Өө АН хийсэн болоод улсын маань 40-50 жил болоод ирсэн үйлдвэрүүдийг маань ягаан ногоог цаас болгоод АН ын гишүүд аваад , одоо хардаа рудлын шйлдвэр төмрийх хогонд, Мах импекс. Талх чихэрчгүй болсон байх нь, баярлалаа Эрдэнэ.

Зочин
Зочин

за Эрдэнээ чи зөв ярьж байна. Наад АН-ынхаа мөрийн хөтөлбөрт иргэдийн эзэмшиж байгаа бүх газрыг хувьчилна гэж тусгах хэрэгтэй. Энэ тохиолдолд танайд ялалт ойрхон байна. Тэгээд ялсныхаа дараа хэлсэндээ хүрээд иргэдийн эзэмшиж байгаа газрыг хувьчилснаар 2028 онд дахин ялалт байгуулах зам чинь нээгдэнээ.

Зочин
Зочин

hahaha rne bur teneg uu. ЗЭнхболд ТӨХны дарга байхдаа лааз өшиглөж байсан АНы дарга нарт төрийн өмчийг тарааж хулгайлсан биздэ. фортун данх гээл АН бүтэхгүй шүү бүтэхгүй ээ

Зочин
Зочин

Эхнэрээ алсан. АН аа зарсан адгийг Эрдэнэ

Зочин
Зочин

За битгий худлаа хуц АН-ЫНХАН ТИЙМ Ч САЙХАН АМЬТАД БИШ

Зочин
Зочин

Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч, үнэн зүйл ярьжээ. Гэрэл гэгээтэй бүхэн АН-ын үед бий болсон шүү дээ. МАН-д бол хийж байгуулсан гавьяа үнэхээр үзээд өгье гэсэн ч алга.

Зочин
Зочин

Тийм шүү хуульчилсан хулгай эх орноо цөлмөхийг гаргууд хийж газар нутгаа байгалийн баялагтай нь гадныханд өгөхөд гарамгай гавъяа байгуулахад та чбас хүч чармайлт гаргасан

лол
лол

зөнөсөн бах мэлхий хуцалгүй тонил

Зочин
Зочин

Энэ мэтийн бичиг үсэгчгүй булай юмнуудыг битгий хөөргөөд байгаач ! Рольдоо итгэчихсэн тэнэг үхэр юу юу гэнэ вэ ? Ийм бузар юмнуудаа хөөж далдаруулаач !

Холбоотой мэдээ

Back to top button