ЭДИЙН ЗАСАГ

"Монголын хөрөнгийн бирж" ногдол ашгаа ирэх сард багтаан олгохоор болжээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолд үндэслэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ногдол ашиг хуваарилах өдрийг өөрчиллөө.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар “Ногдол ашиг хуваарилах тухай” тогтоолын нэг дэх хэсэгт “ногдол ашгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн” гэснийг “ногдол ашгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны дотор” гэж өөрчилсөн болно.

Санхүүгийн зохицуулах хороо нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоороо Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдэд олгож, хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхийг нээлттэй хувьцаат компани бүрт үүрэг болгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button