Ариана Гранде салсан нөхөртөө 1.25 сая ам.доллар өгөх боллоо

Алдарт дуучин Ариана Гранде болон Дальтон Гомез нар 2021 оны тавдугаар сард гэрлэсэн. Гэвч хосууд 2023 оны есдүгээр сард гэр бүл салах хүсэлтээ гаргасан юм. Тэдний гэр бүл салах процесс албан ёсоор дууссан байна.
Лос-Анжелес хотын Дээд шүүх мягмар гарагт /2024.03.19/ 30 настай Гранде болон 28 настай Гомез нарын гэр бүл салсныг эцэслэн баталсан юм. Хоёр тал тохиролцсоны дагуу Гранде Гомезт нэг удаагийн 1.25 сая ам.долларын шилжүүлэг хийх болжээ.

Нэг удаагийн шилжүүлгээс гадна Гранде Лос-Анжелес хот дахь байраа зарж олсон мөнгөний талыг нь Гомезт өгөх юм. Шүүхийн баримт бичгээс харвал тэд жил гаруй хугацааны өмнө хоёр тийш болжээ. Хосууд гэрлэхээсээ өмнө гэрээ байгуулсан байсан болохоор ямар нэгэн хууль эрх зүйн маргаангүй хэрэг шийдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.