ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ
Төгрөгийн ам.доллар, евро, юань, рубльтэй харьцах ханш чангарчээ

Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 3391.84 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 116.22 төгрөгөөр, өмнөх сараас 15.53 төгрөгөөр чангарсан байна. Харин евротой харьцах сарын дундаж ханш 3661.68 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 102.58 төгрөгөөр, өмнөх сараас 55.14 төгрөгөөр чангарсан байна.
Цаашлаад төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 37.02 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.12 төгрөгөөр, өмнөх сараас 1.15 төгрөгөөр чангарсан бол төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 471.52 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 42.28 төгрөгөөр, өмнөх сараас 3.61 төгрөгөөр чангарсан байгаа юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төгрөгийн чангаралт гэдэг нь зүгээр л сонгуулийн шоу шүү дээ. Сонгуулийн маргааш л гэхэд доллар 4000 төгрөгт хүрнэ шүү дээ. Энэ монгол банкны нөхөд улстөрчдийн амаар далдагнахаа болио.
Сонго- уйл дуустал төгрөг чангарнаа бензин шатахуун хямдарнаа. Харин сонго-уйлын маргаашнаас навс унанаа уйлнаа.