ДЭЛХИЙ

Таван эхнэр, 24 хүүхэдтэйгээ хамт амьдардаг Америк эр

АНУ-ын TLC сувгаар хоёр улирал бүхий "My Five Wives” нэртэй телевизийн цуврал нэвтрүүлэг гарч байсан юм. Үүнд полигами гэр бүлийн хэлбэр буюу нэгээс олон эхнэр/нөхөр сонгох хэлбэрээр амьдарч буй Брэди Виллиамс гэгч эр, түүний гэр бүлийн тухай гардаг. Тэр таван эхнэртэй, 24 хүүхэдтэй.

Image result for brady my five wives"
Image result for brady my five wives"

Брэди хамгийн анхны эхнэр Паулитайгаа гэрлээд 20 гаран жил болж буй аж. Түүний дараа Робин, Рөүзмэри, Нони, Сюзанна хэмээх дөрвөн бүсгүйтэй гал голомтоо бадраасан. Сонирхолтой нь, түүний эхнэрүүдийн дунд атаа жөтөө, үл ойлголцол байдаггүй гэж тэдний зүгээс батлан хэлдэг. Брэди эхнэрүүдийнхээ өмнө тэдний хэн нэгэнтэй нь үнсэлцэж, нөгөөг нь тэвэрнэ. 24 хүүхэд нь өглөө бүр гал тогооны өрөөндөө дугаарлан зогсож, гараа угааж, өглөөний цайгаа уудаг.

Image result for brady my five wives children"
Image result for brady my five wives children"

АНУ-ын хувьд олон эхнэртэй байхыг зөвшөөрсөн тусгай хуулийн зохицуулалт байдаггүй. Чухам гэр бүлийн дотоод харилцаандаа тэд бие биенээ эхнэр, нөхөр хэмээн хүлээн зөвшөөрдөг. Ийм ч учраас 2014 онд хоёр улирал үргэлжилсэн Брэдигийн гэр бүлийн тухай нэвтрүүлгийг зогсоож, гарахыг нь болиулж байсан удаатай. Тэднийг орчин үеийн гэр бүлийн хэв маягийн шинэлэг хэлбэр, ирээдүйн чиг хандлага гэсэн өнцгөөс хардаг хүмүүс байхад нөгөө талаар хоцрогдмол, балар эртний зан үйлийг давтан үйлдэж байна хэмээн шүүмжилдэг нь ч бий.

Image result for brady my five wives children"

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Haha
Haha
2019-11-22 01:06

Teneg yum bn

Ханхүү Болж л бна Сайхан хөгжилтэй амьдрал бна Гэхдээ 5 гэдэг арай олон юм уу 3 байхад хангалттай
Ханхүү Болж л бна Сайхан хөгжилтэй амьдрал бна Гэхдээ 5 гэдэг арай олон юм уу 3 байхад хангалттай
2019-11-23 08:08
Reply to  Haha

Гоё юм бна

Холбоотой мэдээ

Back to top button