Б.Дөлгөөн: Халамж нэмэхээс үл хамаарч мах махан бүтээгдэхүүн үнийн өсөлт үүсгэнэ
Харвардын төгсөгч, Эдийн засагч, Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөнтэй эдийн засгийн нөхцөл байдал тэр дундаа сонгуулийн өмнөх болон дараах үе, Мөнгөний бодлогын хорооны шийдвэр, зудын дараах эдийн засаг сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг ямар нөхцөл байдалтай байна вэ гэх ерөнхий асуултаас ярилцлагаа эхэлье.
-Эдийн засгийн өсөлт гэдэг бол тухайн эдийн засгийнхаа хамгийн чухал үзүүлэлт юм. Нэг ёсондоо ДНБ жилд хэдэн хувиар өсөж байна вэ гэдгийг эдийн засгийн өсөлт гэж нэрлээд байгаа хэрэг. Эдийн засаг гэж юуг ойлгож байгаа вэ гэхээр та бидний олж байгаа болон компаниудын олж байгаа орлого бүгдийг хооронд нь нэмээд импортын хэсгийг хасахад гарсан хариуг эдийн засаг гэж ойлгож болно.
Өнгөрсөн жилийн хувьд энэ орлого долоон хувиар өссөн. Энэ жил хувь судлаачийн маань хүлээлтэд дахин долоон хувиар өсөх боломжтой гэж харж байгаа. Нэгт, манай хамгийн том экспортын орлого болж буй зэс, нүүрсний үнэ тогтвортой байна. Зэсийн үнэ дараагийн таван жилд өсөх хандлагатай байна. Монгол Улсыг нэг айл өрх гэж тооцвол тухайн өрх айл руу орж ирэх орлого дараагийн таван жилд илүү тогтвортой байхаар харагдаж байгаа гэсэн үг. Энэ үзүүлэлт зэргээс ирэх таван жилд өндөр өсөлттэй явах боломжтой гэж хараад байгаа юм.
Хоёрт, эдийн засаг өсөөд байдаг ч амьдрал дээр бууж байна уу гэдэг нь эргэлзээтэй байдаг шүү дээ. 2011-2012 онд Монгол Улсын эдийн засаг хамгийн өндөр хувиар буюу 17.5 хувиар өсөж байсан. тухайн үед хамгийн бага түвшинд амьдарч буй хүний орлого нь дөрвөн хувиар өссөн байдаг. Эдийн засгийн өсөлт тэлж байгаа хэр нь энэ тэлэлтээс хүртэж байгаа ашиг шим өрх болгонд адилгүй байгаа юм. Уул уурхайн салбарт ажилладаг хүмүүсийн орлого өсөж байхад хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн орлого багасаж байж болно. Одоо бол 5-6 аймагт зудын хүндрэлтэй нөхцөл үүсээд байна. 100 гаруй мянган малчин зудад тодорхой хэмжээгээр өртсөн байна. Энэ зудад өртөж байгаа айлууд хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байдаг. Тэгэхээр 2024 онд энэ салбарын орлого багасах төсөөлөл бий.
-Өнгөрсөн баасан гарагт Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг нэг нэгжээр бууруулж, 12 хувь болголоо. Хүүг бууруулсан нь бизнес эрхлэгч болон хадгаламж эзэмшигчдэд хэрхэн нөлөөлнө гэж харж байна вэ?
-Бодлогын хүү гэхээр иргэдэд хол санагддаг. Гэхдээ бодлогын хүүгээр дамжаад иргэний болон аж ахуйн нэгжийн авч байгаа зээлийн хүүд нөлөө гарч байдаг. Бодлогын хүү буурч байгаа бол бидний авах зээлийн хүү буурна. Өсөж байвал авч байгаа зээлийн хүү нэмэгдэнэ гэж шууд ойлгоход болно.
Гэхдээ өнөөдөр шийдвэр гаргахад маргаашаас эхлэн зээлийн хүү нэг хувиар буурна гэсэн үг биш. Бодлогын хүүгийн нөлөө 6-12 сарын уртад гарна. Өмнөх судалгаануудыг харахад хугацааны хоцрогдолтойгоор зах зээлд мэдрэгдсэн байдаг.
Инфляцын түвшин 2022 онд 16.9 хувь байсан бол Монголбанкны зорилтот түвшинд буюу долоон хувьд бууж ирсэн. Бидний гол зорилго бол улсын инфляцыг 6 нэмэх, хасах хоёр хэлбэлзэлд барих юм. Энэ интервалд ороод ирсэн учраас бодлогын хүүг нэг хувиар буулгасан байгаа юм.
-Бодлогын хүү зах зээлийг хэрхэн зохицуулж байдаг тараар уншигчдад дэлгэрүүлэн ойлголт өгвөл?
Бид нар хоёр өөр зүйлийг нэг зэрэг хүсээд байдаг. Би цалингийн зээлтэй. Гэхдээ цалингийн зээлээ хамгийн бага хүүтэйгээр авмаар байгаа. Гэсэн ч нөгөө талд бараа үйлчилгээний үнэ нэмэгдээд байдаг. Тэгэнгүүт бодлогын хүүг нэмэх замаар зах зээл дэх эргэлтэд буй мөнгийг татдаг. Тэр мөнгө татагдахаар бараа үйлчилгээний үнийн өсөлт буурах хандлага руу орно.
2020 онд анх ковид гарлаа гээд бүх үйлчилгээ хаагдсан үед манай инфляцын түвшин хамгийн бага дээр очсон. 2020 оны есдүгээр сард үнийн өсөлт жилийн 1.8 хувийн өсөлттэй байсан. Ирээдүй тодорхойгүй байсан учраас түүнийг зарцуулахаас илүү хадгалах талдаа анхаарч байв. 2021 онд логистикийн хүндрэлүүд үүсэж, бараа материал саатаж байсан. Энэ үеэр буюу 2022 оны зургадугаар сард бүх бараанд дунджаар 16.9 хувийн өсөлт гарсан. Эл үнийн өсөлттэй тэмцэхийн тулд бодлогын хүүг өсгөсөөр 13 хувьд хүрсэн.
Бодлогын хүү 13 хувьд хүрэхээр зах зээлд байгаа мөнгөнүүд хумигдаж, зээлийн хүү өссөн юм. Тэгэхээр компаниудын авсан зээлийн хүү 20 хувь давчхаж байгаа хэрэг. Ийм өндөр хүүтэй зээл авсан компани 30-аас дээш хувийн ашигтай байхгүй бол хүнд нөхцөлд орно. Зээлээ төлөөд цаанаа 10 хувийн ашиг дор хаяж хийхгүй бол эрсдэл рүү орчхож байгаа юм.
-Сонгуулийн жил ч гэлээ ирэх намар төсөв тодотгох нөхцөл үүсээгүй-
-Ирэх сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмж, халамжийг нэмэхээр болсон. Энэ нь эргээд инфляц өсөх шалтгаан болж, бидний авдаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан болох эрсдэлтэй юү?
-Нэг зүйлийг тодорхой хэлье. Цалин, тэтгэвэр нэмсэн нэмээгүй махны үнэ өснө. Хоёр шалтгаанаар өсөж байна. Нэгт, өмнөх жилүүдийн үнийн өсөлтүүдийг хараад үзэхээр улирлын шинж чанараас хамаарч 3-5 дугаар сард махны үнэ өсдөг. Нийлүүлэлт эрэлтээсээ хамаарч өнгөрсөн 20 жилийн датаг аваад үзэхээр тус саруудад махны үнэ өссөн байдаг. Энэ бол цалин тэтгэвэр, халамжийг нэмснээс үл хамаарах үнийг өсөлт, үүсэх шалтгаан юм.
Хоёрт, зудын улмаас 5 сая орчим мал одоогийн байдлаар хорогдсон харамсалтай явдал болж байна. Цаашлаад зудын хүндрэлтэй байгаа аймгуудад хүндрэл үргэлжилнэ. Мөн 12-15 сая мал хорогдоно гэх тооцоолол ч гараад байгаа. Энэ бол нийт малын тоонд аваад үзвэл 20 орчим хувийн хорогдол амсахаар байгаа юм. Зүй бусаар мал ийн хорогдохоор Улаанбаатар хотод орж ирэх махны нийлүүлэлт тэр хэмжээгээр багасна. Байгаа нийлүүлэлтийн махаа зах зээл дээр үнийн өсөлтөөр л нийлүүлэх болж таарна. Таны асуусан цалин тэтгэвэр хамаарахгүйгээр дээрх хоёр шалтгаанаар мах махан бүтээгдэхүүний үнэ дараагийн гурван сард өсөхөөр байгаа юм. Харин хэр хэмжээгээр өсөх вэ гэдгийг малын хорогдол, нийлүүлэлттэй шууд хамааралтайгаар тодорхойлогдоно.
Цалин, тэтгэврийг өсгөж байгаа нь инфляцад нөлөөлөх эсэх нь иргэн тухайн мөнгийг юунд зарцуулж байна вэ гэдгээс шууд хамаардаг. Өнөөдөр зах зээлд хомстолтой бараа руу тэр мөнгөө оруулаад байх юм бол инфляц руу буюу үнийн өсөлт рүү шууд орно гэсэн үг. Гаднаас сард хоёр сая ширхэг орж ирдэг бол тэр тоондоо орж ирсээр байх юм бол тухайн барааны үнэ өсөхгүй. Тэгэхээр бид нар нийлүүлэлтийн талын хязгаарлалт байхгүй бол энд үнийн өсөлт яригдахгүй.
-Төв банк бодлогын хүүгээ нэг нэгжээр бууруулсан ч хоёр оронтой тоонд буюу хүүг өндөрт барьж байна. Ерөнхийдөө хумих бодлого баримтлаад байгаа ч инфляц зорилтот түвшинд орсон учраас бага зэрэг сулрууллаа. Гэтэл төрөөс халамж тэтгэвэр, цалинг нэмж байна. Төв банк хумих бодлого баримтлаад байхад төр тэлэх бодлоготой байгаа гэж харагдаж байна. Төрийн бодлого Төв банкны бодлоготой уялдахгүй байгааг юу гэж хэлэх вэ?
-Өнөөдөр эдийн засаг хэр халж байна вэ гэдэг маш чухал. Манай эдийн засаг бидний олж байгаа орлого, хийж байгаа нэмүү өртөг, хэт өндөр хувиар нэмэгдээд байна уу эсвэл бидний нэмэх ёстой хувиар явж байна уу гэдгээс шалтгаална. Үүнийг ажилгүйдлийн хувиар хэмждэг. Монгол Улсын сүүлийн дөрвөн жилд хамгийн өндөр ажилгүйдэл 2021 оны нэгдүгээр улиралд гарсан. Нэгдүгээр улирал гэдэг нь өвлийн улирал. Барилгын ажил бүгд зогссон, ажилчидгүй болсон үе. Энэ үед 8.8 хувь болж өссөн. Өнөөдөр 2023 оны хамгийн сүүлийн датаг харахад ажилгүйдэл буурч, 3.9 хувьд очсон. Тэгсэн мөртлөө ажил хийе гэж бүртгүүлээгүй ажилгүй хүмүүс их болчхоод байгаа. Тэр нь аймаг, сумын төвдөөр байна. Ажил хийе гэж бүртгүүлэхгүй байгаа хүмүүсээ яаж хөдөлмөрийн зах зээл рүү буцааж оруулах вэ гэдэг чухал байгаа.
Монгол Улс халамжаас хөдөлмөр рүү шилжих бодлого баримталж байгаа. Халамж өгөхөөс илүү буцаад хөдөлмөрийн зах зээл рүү оруулаад өөрөө амьдралаа босгоод авч явах боломжийг нь бүрдүүлэх вэ гэдэг бодлог давуу хэрэгжиж байгаа. Үүнд гарч буй шүүмжлэл нь, хөдөлмөр рүү шилжүүлэх арга хэмжээ авагдаж байна. Гэтэл энэ хүмүүс халамжаа аваад хөдөлмөрийн зах зээл рүү орохгүй байна. Үүнийг зохицуулахад халамжаа багасга гэдэг асуудал бий. Гэтэл халамжаа бууруулчихаар ядуурлын түвшин 27 хувьтай гарсан. Тэгэхээр ойролцоогоор 900 мянган хүн ядуу байна. Тэд нэн ядуу өрх рүү шилжих эрсдэлтэй. Хөдөлмөр эрхэлдэггүй хэр нь энэ бүлэгт ороогүй хүмүүсийг үе шаттайгаар шилжүүлэхэд анхаарч дараагийн дөрвөн жилд хэрэгжүүлэх шаардлагатай.
Эдийн засгийн хувьд халалт талтай байна. Ядуурал 8.8 байсан бол 3.9 болсон. Энэ нь хувийн хэвшил ажлын байрны хомстол болж илэрч байна. Гэхдээ үүний зэрэгцээ инфляц багасаж байна. Олон улсад ч мөн инфляц багасан байгаа нь импорт буурч байгаа юм.
2022 оны хоёр болон гуравдугаар хагаст нийт имфляцын 60 хувь нь гадаадын бараа бүтээгдэхүүн эзлээд байсан. Одоо энэ хувь багасч дотоодын гурил гурилан бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн нийт имфляцыг 40 хувь болчхоод байна.
-Сонгуулийн жилд зардал өсдөг шүү дээ. Үүнээс үүдэн намрын чуулганаар төсөв тодотгох нөхцөл үүснэ гэж харж байна уу?
-Би хувьдаа үүсэхгүй гэж харж байна. Сонгуулийн дараа Засгийн газар ямар нэг байдлаар өөрчлөлт хийхийг үгүйсгэхгүй. Гэхдээ төсвийн тодотгол хийх хоёр гуравхан зайлшгүй нөхцөл бий. Тэг нь гадаад нөхцөл байдал буюу бидний төсвөө бүрдүүлэхээр тооцоолсон орлого зөрөх зэрэг нөхцөл үүсэхгүй бол тодотгох ямар ч шалтгаан байхгүй. Гадаад болон дотоод нөхцөл байдал огцом өөрчлөгдсөн нөхцөл байдал байхгүй байна. Тиймээс 2023 оны арваннэгдүгээр сард баталсан төвөөрөө үргэлжлүүлээ явах нөхцөл үүсээгүй. Харин 2025 оны төсвөө бид нар шинэ гарч ирсэн Засгийн газар, шинэ гарч ирсэн УИХ өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрүүд рүүгээ чиглүүлээд өөрчлөөд явах болов уу. Түүнээс улс төрийн шинж чанартайгаар бодлогын бичиг баримтуудаа богино хугацааны дунд хугацааны төлөвлөлтийн бичиг баримтуудаа өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна.
-Өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй-
-Манай эдийн засгаас хойш татаж буй хүчин зүйлсийг юу гэж харж байна вэ?
-Өрхийн орлогыг нэмэгдүүлэх хамгийн гол шугам нь цалингийн орлого юм. Цалингийн орлого өрхийн орлогын дийлэнхийг эзэлдэг. Мөн мөнгөн бус орлого, бэлэг сэлт, хашаандаа эрхэлж буй хүлэмж гэм мэтээс олох орлог байдаг. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх хоёр гуравхан боломж бий. Нэг нь илүү цалинтай ажил руу шилжих, эсвэл яг одоо байгаа ажил дээрээ илүү бүтээмж гаргаж өндөр цалин авах юм. Аль аль нь тухайн хүний хөдөлмөрийн бүтээмжээс хамаардаг. Эдийн засгийн онолоор өрхийн орлогоо өсгөх бүх юмны ард бүтээмж байдаг. Би илүү сургалтад сууж чадвараа сайжруулж, нэмэлт даалгавар аваад ажилдаа илүү цалин авах боломжтой. Эсвэл хурдаа сайжруулж, өөр ажилд шилжиж, бүтээмжид төвлөрөн ажиллах чухал. Монгол хүн бүтээмжээ өсгөхийн тулд чадвараа сайжруулах шаардлагатай.
Энэ чадварыг ажлын байран дээрээ суулгадаг. Чанартай өндөр цалинтай ажлын байрыг бий болгохыг тулд цахилгаан дулааныхаа хангамжийг нэмэхгүй бол чанартай ажлын байр бий болгох боломж хумигдсан байна. Тээвэр логистикийн зардал хугацааг багасгахгүй бол чанартай ажлын байр монгол улсад үүсэхгүй. Гуравт төр өөрийнхөө чадамжийг сайжруулахгүй бол бодлогууд амьдрал дээр хэрэгжихдээ унаад байна. Энэ болгоныг шинэ сэргэлтийн бодлогод тусгаж өгсөн. Энэ бол монгол улсын хувьд айл өрхөөр яривал орлогыг хязгаарлаж байгаа хүчин зүйл болж байгаа юм.
Цахилгаан эрчим хүч нь эрчим хүчний сэргэлт, тээвэр логистик нь боомтын сэргэлт, төрийн чадамж нь төрийн бүтээмжийн сэргэлт гэж байгаа. Энэ бүгд нь Монгол Улсын дунд хугацааны бодлого болох шинэ сэргэлтийн бодлогод ороод явж байгаа.
-Шинэ сэргэлтийн зургаан бодлогын гарах үр дүнг хэр бодитойгоор төсөөлж байна вэ?
-2021 онд эрчим хүчдээ ойрын хэдэн жилдээ арга авахгүй бол дутагдалд орох юм байна. Энэ нь цааш Монгол улсын болоод айл өрхийн орлогыг өсгөхгүй байх тушаа болох сөрөг хүчин зүйл болно гэж тодорхойлж байсан. Монгол хүн айл өрх орлогоо өсгөхийн тулд зайлшгүй цахилгаан эрчим хүчээ нэмэх шаардлагатай. 2030 он хүртэл 2450 орчим МВт-аар нэмэгдүүлэх төслийг оруулсан. Өнөөдөр оргил ачаалалдаа Монгол Улс 1450 МВт хэрэглэж байна. Одоо байгаа хэрэглээнээсээ бараг хоёр дахин нэмэгдүүлж байгаа юм.
Энэ нэмэгдлийн хэдэн хувь нь нүүрс вэ гээд харахаар дийлэнх хувийг эзэлж байгаа. Дэлхий нийт нүүрсээр цахилгаан дулаан гаргахгүй гэж байгаа юм. Тэгэнгүүт Монгол Улсад олгодог зээл тусламжууд олдохоо больж байгаа юм. Нүүрсээр цахилгаан станц барьж байгаа ямар улс байна гээд жагсаалт гаргахаар хоёр гурван сувгаар станцаа бариулах боломжтой харагдаж байгаа. Гэхдээ мөнгөн дээр нь гацаж байх шиг байна. Зээл тусламжаар жилийн хоёр хувийн хүүтэй зээл бидэнд олдохоо больсон. Эсвэл бид тодорхой хэмжээний зардлыг нь төсвөөс гаргах хэрэгтэй болно. Ганц хоёр улсаас илүү өндөр өртөгтэй зээл авах шаардлагатай болж байгаа юм.
Бид цахилгаан дулааныхаа асуудлыг шийдвэрлэе гэвэл зайлшгүй төсөвт туссан бага өгөөжтэй хөрөнгө оруулалтаа цаашид дараачийн дөрвөн жилд хасах замаар хамгийн өндөр өгөөжтэй эрчим хүчний төслүүддээ хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол цахилгаан тасалдлын асуудал хувийн хэвшил дээр ч өрх айлд ч хүндрэл учруулж байна. 90-ээд онд байсан бол ойлгож болно. Гэхдээ энэ бол 21 р зуун шүү дээ. Төсөвтөө үүнийг суулгаж улсаараа санал нэгдэх ёстой. Бага өгөөжтэй урлаг спорт цогцолбор зэргээ багасгаж, цахилгаан эрчим хүчний хоолой дээр тулчхаад буй хоёр хөршөөсөө хамаарлыг нэмэгдүүлэхгүй байхдаа анхаарч бүх хүмүүс ард иргэд нэгдэх хэрэгтэй.
-Зудын дараа нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэнэ гэж харж байна вэ?
-2009, 2000, 2001 оны зудын дараас статистикуудыг харахаар зудын дараа хот руу ирэх нүүдэл нэмэгддэг. Зарим нь малаа алдаж, өөрийнхөө аж ахуйг хангахааргүй хэмжээнд үлдсэн хүмүүс хот руу орох нь зөв. Зуу доторх мал хариулаад олж байгаа орлого хот газар ирээд ажил олж хийгээд олж байгаа орлого хоёр бол зарим айлд үнэхээр илүү өндөр цалин орлого олно. Энэ нь өрхийн түвшиндээ зөв шийдвэр мөн. Гэвч Улаанбаатар хотын түвшинд харах юм бол түгжрэл, хөрс, агаарын бохирдол нэмэгдэх бичил шалтгаан болдог. Даа ялангуяа зудад нэрвэгдээд орж ирж байгаа хүмүүс орон сууцанд амьдрах боломж нь хомс учраас яндангийн тоог нэмэхээс өөр аргагүй болно.
Тиймээс аль болох хот руу биш орон нутагт нь төвлөрүүлэх бодлого барьж байгаа. Энэ нь шинэ сэргэлтийн бодлого дундаа хот хөдөөгийн бодлогод туссан. Нэг ажиглагдсан зүйл нь хот руу ирэх шилжилт хөдөлгөөн хөдөлмөрийн бүтээмжээр илэрхийлэгдэж байна. Хөдөө аж ахуйн бүтээмж бага байна .тиймээс эргээд малчдыг малжуулсан ч хуучны уламжлалт мал аж ахуй бус фермерийн бүтээмжтэй шийдвэрийг олж хийхгүй бол эргээд бага бүтээмжтэй, бага орлоготой малжуулах ажиллагааг Засгийн газраас хэрэгжүүлээд хэрэггүй гэж хэлнэ.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нөхөр намуудын хаяа бараадаад , хошуугаа зөрвийлгээд л худ�##� бүлтрээд л хайран сайхан з�##�уу насаа өнгөрөөч бна даа, бодитой ажил хийхээр хүн биш худлаа сургуулийн нэрээр дулдуйдсан гаруудын л нэг бна лээ. Энд тэндэхийн зурагт, сайт руу л гүйсэн хүн.
Tiim ba. Hodoo ugiin hun howordoo haashdaa ihenhi hotdoo baraadad iren ochin ba.
ЭНЭ �######�УУЛ БАС Л ХУДЛАА ГАРУУДЫН ТОД ЖИШЭЭ ДЭЭ
САЙХАН СУГАНЫ ҮС Л ДЭЭ
Юу юу гэнэ вэ, луугийн эх бла бла гэдэг шиг л урт гуншинтай юм. Нам нам дагасан ийм гарууд ёстой хэрэггүй байнаа. Өдий насанд хийсэн бүтээснээрээ цоллуулдаг байхад нэг төгссөн сургуулиа л бичүүлээстэй хэдэн хүн байнаа бас
Нам дагасан �######� долоогч цүнхчин даргадаа гөлөг пядага өлөн хулгаачуудл эр эмгүй том жижиггүй монголыг шимэгч хорхоошиг тонож хоосолж иргэдиин боломжииг тондог жүжигчин шун�##�тз�##�жин хүүрүүдшдээ автобус хүртэл хуучнаар сольдог сумбузар сүх бузарууд гээдл зөндөөөө бүх с�##�барь даннч чл өгдгүй гай хууль шүүх гэж монгол нов болсон
Сайхан үлгэр ярьж дээгүүр хий сийгүүлж явдаг долдой бялдууч гар доо энэ бид хоёроос юу ч хүлээгээд нэмэргүй
байдагл нэг усан тархитай утсан хүүхэлдэй ш дээ