УЛС ТӨР

Саналын хуудасны хэмжээ өөрчлөгдсөн тул сонгуулийн зардал хүрэлцэхгүй болжээ

УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр болно. Улс төрийн нам болон эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэхэд нэг хоног үлдлээ.

Сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай зардлын төсөв 38.9 тэрбум төгрөгийн төслийг хүргүүлсэн боловч 17.2 хувь нь хасагдаж батлагдсан байна. Энэ нь сонгуулийн тойргийг томсгож, бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн томсгосон тул саналын хуудасны хэмжээ өөрчлөгдсөн, хэвлүүлэх нэмэлт зардал шаардлагатай болсон байна. Мөн сонгогчдод хүндрэл учруулахгүйн тулд саналын бүхээг, санал өгөх байрыг олшруулж байгаа юм байна.

Цаашлаад, бүх шатны сонгуулийн байгууллагад ажилласан ажилтнуудад олгох урамшуулал, гадаад дахь сонгогчдоос санал авах ажиллагаатай холбогдуулан бүртгэл мэдээллийг нэгдсэн цахим санд холбох, сонгуулийн шинэ тогтолцоо, санал авах ажиллагааны зааварчилгаа мэдээллийг түгээх, цагдаагийн хяналт, хамгаалалт зэрэг үйл ажиллагаанд санхүүжилт шаардлагатай болсон хэмээн Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран хүсэлт өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 21, 2024 12:51

Одоо байгаа мөнгөндөө багтаагаад л сонгуулиа явуул!! Болгоё гэвэл болохгүй юм байхгүй! Гагцхүү илүүчилж хусах мөнгө л дутаад байж магадгүй??

Зочин
Зочин
3 сар 21, 2024 18:27

Гишүүдийн тоог нэмж б�##�айрч байхаар 76 г бас хаса ёстой байсан юм. Луйварчдын тоог нэмээд ямар ч хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button