Токио хотын ойролцоо 5.3 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Өнөө /2024.03.21/ өглөө Токио хотын ойролцоо 5.3 магнитуд хүчтэй газар хөдөлсөн байна. Тус улсын Цаг уурын агентлаг болон орон нутгийн албан тушаалтнууд цүнами үүсэх аюулгүй бөгөөд гэмтэл бэртэл бүртгэгдээгүй юм.
Газар хөдлөлт өглөөний 09:08 минутын орчим (Японы цагаар) Ибараки мужид газрын гадаргаас 46 км-ийн гүнд үүссэн гэж Японы цаг уурын агентлаг мэдээлсэн байна.
Чичиргээний улмаас Токио болон Нагано, Ниигата хотуудыг холбодог Хокүрикү, Жоэцү хурдан галт тэрэгний үйлчилгээ түр зогсжээ. Ибараки мужид оршдог Токай №2 атомын цахилгаан станцад ямар нэгэн хэвийн бус байдал ажиглагдаагүй гэж тус станцын оператор мэдэгдсэн юм.
Японд газар хөдлөлтийн эрчийг 0-7 түвшинд ангилдаг. Тодруулбал тэг түвшинд хүмүүс ямар нэгэн чичиргээ мэдрэгдэхгүй.Харин долоодугаар түвшний газар хөдлөлтийн үед хүмүүс биеийн хөдөлгөөнөө огт захирч чаддаггүй байна.
Өнөө өглөөний газар хөдлөлт Точиги, Сайтама мужид 5, Ибаракид 4, Токиод 3-р түвшин хүрчээ.
Эх сурвалж: Mainichi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЭНД ХАМААТАЙ ЮМ ТАНАЙ САЙТ ИХ НООТОЙ САЙТЫГ ЧИНЬ ЦАГДАА ХЭҮК Р ШАЛГУУЛНА