Нийгэм мэдээ

“Ub cab”-ийн жолооч хүүхэд андуурч, суулгасан нь хулгайд сэрдэгджээ

Нийгмийн сүлжээнд өчигдөр /2024.02.20/ "Бага насны хүүхдийг "Аав ээж чинь чамайг аваад ир гэсэн UB CAB-аас явж байна ахынхаа машинд суучих" гэж хэлээд хүүхэд хулгайлах гэж оролдлоо" гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Цахим орчинд нийтэгдсэн мэдээлэл болон иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад “....” нэр бүхий такси үйлчилгээний компанид бүртгэлтэй иргэн Б нь тус компанид иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу хүүхэд тээвэрлэх гэж байгаад өөр хүүхдийг андуурсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Хэдийгээр дээрх асуудал нь олон нийтийн цахим сүлжээнд дурдсан шиг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй боловч эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
3 сар 21, 2024 16:38

Учрыг нь олоогүй байж хүн сэрдэж нэр нүүрииг нь гарган ниитэд муу мэдээ тараасан хүнд арга хэмжээ аваарай өөрсдөө хүүхдээ хаяж явчаад эргүү юм бэ

Зочин
Зочин
3 сар 21, 2024 16:56

Эргэж холбогдоод учир начирыг нь олж байж пост бичиж баймаар юм даа

Зочин
Зочин
3 сар 21, 2024 19:02

Гаж донтнууд арга нь нарийсаж байна

Зочин
Зочин
3 сар 21, 2024 22:11

Аргагүй л үхэрнүүд шүү.учирийг нь олоогүй байж сэвнэ .Африкийн нигерт бол 200-300 хулгайлан шүү. Монгол тийм биш шүү.

Холбоотой мэдээ

Back to top button