НИЙГЭМ

Айлаас согтуу гараад сураггүй болсон иргэний цогцсыг 6 хоногийн дараа олжээ

Айлаас согтуу гараад сураггүй болсон иргэний цогцыг зургаа хоногийн дараа олсон байна. Тухайн иргэнийг алга болсноос нь хойш гурав хоногийн дараа дуудлага мэдээлэл өгчээ.

Дорнод аймаг, Матад суманд гуравдугаар сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчим иргэн Ц нь малчин Д-ийн гэрээс согтуугаар явган гарч явсан байна. Улмаар сураггүй болсон тухай дуудлагыг Цэргийн баярын өдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр 10 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.21-ний өдрийн 07:00 цагаас үргэлжлүүлэн зохион байгуулжээ. Ингэснээр мөн өдрийн 10:50 цагт /гарч явсан гэх айлын гэрээс баруун хойд зүгт 6 км газраас/ цогцсыг нь олсон байна. Иймд Матад сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ө.Саранхүүгээр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-23 03:36

Согтуу хүнийг цас зудтайд гаргаж явуулааад бхдаа яадгийн

Зочин
Зочин
2024-03-23 09:02

Дорнодын Матад сум цус ойртолтоороо �##�дартай гэдэг

Холбоотой мэдээ

Back to top button