Улс төрийн мэдээ

Одоогийн байдлаар ҮАГ-т 10 нам мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх сүүлийн хугацаа 2024 оны гуравдугаар сарын 24-ний Ням гарагт 10:00 цагаас 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.

2024 оны 03 дугаар сарын 23-ны 21:00 цагийн байдлаар 10 нам мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлснийг хүлээн авчээ. Үүнд: 

  • Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
  • Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
  • Зүй ёс нам
  • Монгол Шинэчлэлт нам
  • Эх орон нам
  • Ард түмний хүч нам
  • ХҮН нам 
  • Монголын либериал ардчилсан нам
  • Иргэний хөдөлгөөний нам
  • Эх орончдын нэгдсэн нам 

Эрх баригч МАН-ын Бага хурал өнөөдөр болж, ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж байгаа бол Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хурал мөн өнөөдөр болж, “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” 9+90+900 - Эрчимт хөгжлийн төлөвлөгөөг эцэслэн баталжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button