Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин Москвагийн халдлагыг Украинтай холбож, хариуцлага тооцохоо амлалаа

Баасан гарагийн /2024.03.22/ орой ОХУ-ын нийслэл Москвад байрладаг “Crocus Concert Hall”-д террорист халдлага болж, 133 хүн харамсалтайгаар амь үрэгдсэн. Тус халдлагыг эктремист үзэлтэй Исламын улс (ISIS) бүлэг үйлдсэн гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин телевизээр мэдэгдэл хийхдээ халдлагыг Украинтай холбож ярьж, зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцохоо амласан байна. Путин “Тэд нуугдаж, Украины хил давах гэж оролдсон. Урьдчилсан мэдээллээр бол Украины талд тэднийг хилээр нэвтрүүлэх цонхыг бэлтгэсэн байж” гэж хэрэгтэй холбоотой 11 хүнийг баривчилсан гэжээ.

Баривчлагдсан этгээдүүдийн нэг, зургийн эх сурвалж: RT

Киевийн цэргийн тагнуулын газрын төлөөлөгч халдлага Украинтай холбоотой гэх таамаглалууд бодит байдалтай огт холбоогүй хэмээн бямба гарагт /2024.03.23/ мэдэгдэл гаргасан байна.

Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын төлөөлөгч Андрей Юсов “Энэ бол мэдээж хэрэг ОХУ-ын тусгай албанаас явуулж буй ээлжит бодит байдалтай ямар ч холбоогүй худал мэдээлэл” хэмээжээ.

Мө АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “Crocus Concert Hall”-д болсон халдлагад Украин ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн байна. Тус зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Ватсон “Энэ халдлагын хариуцлагыг Исламын улс дангаараа хүлээнэ. Украин ямар ч хамаагүй” гэсэн юм.

Эмгэнэл илэрхийлж буй хүмүүс, зургийн эх сурвалж: Reuters

Цагаан ордон мэдэгдэл хийхдээ АНУ-ын засгийн газар энэ сарын эхээр террористууд Москвад халдлага хийхээр төлөвлөж байгаа талаарх мэдээллийг ОХУ-тай хуваалцсан хэмээжээ.

Ийм учраас ОХУ дахь АНУ-ын Элчин сайдын яам америкчуудыг олны хүн цугласан газарт очихгүй байхыг анхааруулаад байсан юм. Тэгвэл ОХУ-аас АНУ-д суудаг Элчин сайд Анатолий Антонов ням гарагт /2024.03.24/ АНУ-аас ямар нэгэн тодорхой мэдээлэл хуваалцаагүй гэсэн байна.

Эх сурвалж: Reuters, CNBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ халдлагад украйн ямарч хамаагүй гэж Америк яагаад яаран мэдэгдэл хийгээд баынаа. Түрүүн дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэгдээ. Халдлагад америк украйн хоёр хоёулаа хообоотой болох нь тодорхой байна.

Зочин
Зочин

Зэлээнийг бункэрт нь хусна даа орос ах нар

Зочин
Зочин

Гэмт этгээдүүд яагаад заавал дайн байлдаан болж байгаа, бөөн зэвсэгтэй хоёр талын цэргүүд аль нэг талаа өөрсөд рүү нь гэнэдүүлэн довтлохвий гэж байнга хянаж байгаа орос, украйны хил рүү явсан байхуу хилийн цаана өөрсдийг нь тосч авах хүмүүс бэлэн байсан болохоор тэр шүү дээ.

Зочин
Зочин

Украин руу зугтах гээгүй, харин Тёплый гэдэг тосгоны орчмоор Белорус руу гарах гэж байсныг ОХУ-д суугаа Белорусийн Элчин сайд Дмитрий Крутойн хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийжээ!! ОХУ, Белорус, Украины хилийн зааг орчимд баривчилсныг Пу мушгиад "Муу л бол зүүн хойд овоохой" гэгчээр Украиныг буруутгаад авчээ!! Украин-ОХУ-ын хил хаалттай, цэрэг, росгварди, цагдаа, тусгай албаныхан битүү хамгаалсан байхад террористууд байтугай ялаа ч нэвтрэх боломжгүй байгаа ажээ!!

Зочин
Зочин

Украинд ноолуулаад сулхан л байна. Израилууд шиг дайраад хурдан сөнөөгөөч.

Зочин
Зочин

Хэрэгээ өөрөө хүлээвэл тэр хүн хэрэгтэн гэсэн Орос зарчим, Эрүүдэн шүүж хүн тэсэхийн аргагүй тамлан байцааж хилс хэрэг хүлээлгэдэг дээрхи зарчим үйлчилсээр байна. Ойд гэмгүй явж байсан хүнийг барьж авч газар дээр нь цустай нь хутгалдтал зодоод мөн чихийг нь тас огтолж байж хэргийг нь хүлээлгэсэн нэр зүүв. Үнээс хоёр хоногийн дараа шүүх хурал хийж ял оноов . Өмгөөлөгч оролцуулалгүй шүүх хурал болов. Террорист бүлэглэл бид хийсэн гэж журам номынхоо дагуу мэдэгдэл хийснийг үгүйсгэж Украинд тохож Террор хийсэн байгууллагыг гомдоогоод зогсохгүй нэр төрийг нь гутаав. Хэд хоногийн дараа Украинд дайн зарлана. Ард түмэндээ Украины эзлэн түрэмгийлэгчдээс Орос орныг хамгаалах Агуу их эх орны 2 р дайн эхэлсэнийг зарлана. Цэргүүд Эх орныхоо төлөө эцэг Путины төлөө гэсэн уриа хашхиран дайралтанд орж махан овоо болно.

Зочин
Зочин

Өмхий хүүрэн чекист фашист Путин өөрийнхөө санаа чилсан терактыг Украйнд тохох нь тэнэг хүнд ч ойлгом жтой л доо !

Путлер өөрөө хийчихээд
Путлер өөрөө хийчихээд

оросын ард түмнээ Укрианы эсрэг дайнд босгох, өөрийнхөө сонгуулийн булхайг /оросынолон нийтийн сүлжээнд луйвардсан бичлэг/ мартуулахын тулд өөрөө зохион байгуулж, эргүү хүмүүсийг /бодвол гэр бүлдээ их мөнгө олж өгөх зорилгоор зөвшөөрсөн байх -лалын шашинтан тул их олуулаа амьдардаг гэр бүлтэй шүү дээ/ олоод ийм ажил хийлгэхчихээд новшийн чөтгөр. Чөтгөр хүмүүс бидний атаа хорсол, дайны энергиэс үүсч хүний биеийг эзэлдэг тул даанч үхэж чадахгүй. Сайн сайхан амьдарч, бие биеэндээ талархаж, хамтран ажиллаж амьдарч, юу байгаагаа хуваалцаж амьдардаг улсын ард түмэн их жаргалтай бөгөөд ард иргэд нь жаргалтай газар чөтгөр оршин тогтнох боломжгүй. ОХУ-н хувьд сүүлийн 40 жил Афган, Сири, Африк одоо Украйн гээд л хаа сайгүй дайтаж, алж хядахыг үзүүлж өгч байна. тийм болохоор иргэд нь амар тайван амьдарч чадахгүй нь дээ. дайнаас чөтгөр биендээ тээж ирээд бар, сав ороод зодолдож архи ууж, хүүхэндэж , үржүүлж өгнө дөөө, хэцүү ч юмаа ,,,,

Зочин
Зочин

Америк яахаараа урьдчилаад мэдэж байсан бэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тагнуулын байгууллага нь мэдэж байсан, ганц АНУ ч биш Канад, Нидерланд, Өм Солонгос мэтийн олон улс мэдэж анхааруулж байсныг Путин тоогоогүй. Путины гэм биш зан

Путин буруутай
Путин буруутай

Путин өөртэй нь хамаатай.Үй олон жирийн иргэдийг хөнөөж байгаа дайнаа зогсоо. Оросын ард түмэн дайныг хүсээгүй. Хүн бүхэнд ойлгомжтой байна. Оросын иргэд Путины дарангуйлалаас залхаж эхэлсэн

Эх оронч нийгэм судлалын доктор
Эх оронч нийгэм судлалын доктор

Энэ фашист Путлёр өөрөө ийм аллага зохион байгуулчихаад, үүнийгээ бусад руу чихэн гүжирдэж байгааг хараарай. Энэ алуурчины хоногийн тоо удахгүй болно. Энэ алуурчин үхсний дараа даян дэлхийд энх тайван ирэх болно.

Зочин
Зочин

Тооцоод эхэлсэн байна лээ. Хэд хэд орон сууц, сургууль бөмбөгдсөн

зочин
зочин

Орос халдан тзрэмгийлсэн улс.

Зочин
Зочин

Нацист путлёр энэ хэргийг мэдэж байсан, бас ажиглаж байсан, хамгийн гол нь гуя дагуулсан хүзүү гэдэг шиг украйн руу жадны үзүүрийг дахин чиглүүлэхэд л оршиж байгаа юм. Террорыг зогсоож ч болох байсан, өөрт нь маш их цус урсгах нь ашигтай байсан болохоор тэрээр урьдчилан сэргийлээгүй юм. Өсвөр үеийнхэний цөсийг хөөргөснөөр үл тасрах үхдэл цэргийн цуваа л түүнд хэрэгтэй.

Хариулт
Хариулт
Reply to  Зочин

ЧИ ХУДЛАА ОНОЛДОХГҮЙ ЭЭ

Путлер өөрөө хийчихээд
Путлер өөрөө хийчихээд
Reply to  Хариулт

үнэнийг хэлсэн.

Зочин
Зочин

Хуцдаг...Исламын улс үйлдсэн гээд байхад ямар нэг шалтгаар Украинд цөмийн бөмбөг хаях шалтаг хайж байгаа нь нууц биш

Холбоотой мэдээ

Back to top button