Гадаад мэдээДЭЛХИЙ

Маш хүчтэй соронзон шуурга өнөөдөр дэлхийг дайран өнгөрнө

Нарны идэвхжилээс үүссэн маш хүчтэй соронзон шуурга өнөөдөр дэлхийг дайран өнгөрөх юм. АНУ-ын Далай ба агаар мандлын үндэсний захиргааны (NOAA) Сансрын цаг агаарын урьдчилсан мэдээний төв ням гарагт /2024.03.23/ хиймэл дагуулууд нарны шуурга болсныг илрүүлсэн байна.

Үүний дараа тус төв соронзон шуурга ням гарагаас даваа гарагийн хооронд үүснэ гэж мэдэгдсэн юм. NOAA соронзон шуурганы хүчийг таван түвшинд ангилдаг. Эхэндээ тус шуургыг G1 болон G2 төрөлд багтах хүч багатай гэж тооцоолж байсан бол хэдэн цагийн дараа G4 буюу маш хүчтэй шуурга гэж үзжээ.

Зургийн эх сурвалж: NOAA

"Fox TV" дээр мэдээлснээр G4 төрлийн шуурганы улмаас АНУ-ын хамгийн өмнөд хэсэгт оршдог Алабама мужид хүртэл туйлын туяа үзэгдэж болдог аж.

Энэхүү шуурга нь туйлын туяа үүсгэж, радио дамжуулалтад саад учруулж магадгүй юм. Тодруулбал нисэх онгоцнууд холын зайд хяналтын цамхгуудтай холбогдоход ашигладаг өндөр давтамжийн радио дамжуулалтыг тасалдуулж болзошгүй.

Ихэнх арилжааны нисэх онгоцнууд хиймэл дагуулын холбоог нөөц харилцааны хэрэгсэл болгож ашигладаг тул нэг их асуудал үүсэхгүй гэж мэргэжилтнүүд хэлжээ. 11 жил тутам нарны соронзон орон эргэдэг, одоо нарны цикл хамгийн идэвхтэй үедээ байгаа юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ч. Туяа
Ч. Туяа
3 сар 25, 2024 18:44

Их Хааны тоонот нутагт маань цаг агаар тогтуун байгаасай.

Зочин
Зочин
3 сар 25, 2024 21:17
Reply to  Ч. Туяа

Алуурчны нутагт карма байж л таарна

Гитлер Капут
Гитлер Капут
3 сар 27, 2024 01:48
Reply to  Зочин

Тэр нь чи.Чам шиг бөөс л бидний карма

Бялхам-Эрдэм
Бялхам-Эрдэм
3 сар 25, 2024 19:53

Хор хөнөөл бараг байхгүй юм байна

Багш
Багш
3 сар 25, 2024 20:34

S N туйлшр�##�ын урсг�##� ярьж байна . С�##�хи биш !,

Зочин
Зочин
3 сар 25, 2024 21:32

Ямар аймар юм бэ бид нар л хийсээд явчихгүй байгаа арчлаа бүр

Зочин
Зочин
3 сар 26, 2024 07:58

Нарны шуурганаас болж дэлхий дээр асар хортой эрчим хүч ялгаруулдаг. Тэр нь хүний сэтгэлзүйд нөлөөлдөг гэсэн. Нарны шуурган идэвхитэй жил, сар өдөрт дайн дэгддэг, үймээн шуугиан гардаг гэж суд�##�сан бдаг. Саяны оросд болсон хэрэг магадгүй холбоотой бх.
Дэлхийн 2 р дайн ийм үед эхэлсэн гэсэн.

Зочин
Зочин
3 сар 26, 2024 21:31

Нарны шуурга дэлхийгээс холуур холуур гадуур гадуур

Зочин
Зочин
3 сар 27, 2024 08:24

Жил бурийн 3сарын 21-25 хооронд цас, шороон шуурга байнга болдог. 1981 оны 3сар21 асар хучей шороон, цасан шуурга болж байсан аас хойш бараг л байнга. Нартай холбогдох байхдаа. Ене уед едер шене тенцдег дее.

Холбоотой мэдээ

Back to top button