УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: Байгалийн баялгийн өгөөжийг үндэсний баялгийн санд хураан, ард иргэдэд хүртээнэ

УИХ- дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлын талаар Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Өнөөдөр МАН-ын бүлэг баялгийн сангийн төсөлтэй танилцлаа. 2019 онд МУ-ын үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу байгалийн баялгийн үр өгөөжийг нийт ард түмэнд үндэсний баялгийн санд төвлөрөх замаар хүртээх ёстой гэсэн үндсэн зарчим үйлчилж байна.

Үүнтэй холбогдуулж 2020 оны УИХ-ын сонгуульд Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн өнөөдрийн засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт баялгийн сангийн асуудлыг тусгаж оруулсан байдаг. Монгол ардын намын бүлэгт танилцуулсан Баялгийн сангийн тухай хууль бол Засгийн газар, Сангийн яам, Эдийн засгийн яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамдууд сангуудыг байгуулж, нэгдсэн баялгийн сан байгуулж үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн.

Баялгийн сан дотроо гурван сантай болж хуваагдаж байна.

  1. Ирээдүйн өв сан
  2. Хуримтлалын сан
  3. Хөгжлийн сантай.

Ирээдүйн өв сангийн орлого өнөөдрийн хуулиараа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн  65 хувьд төвлөрч энэ сан бүрдэж хуримтлал хийгддэг. Хуримтлал нь 2030 өн хүртэл хийгдэнэ. Тэр үеэс эхлэн хуримтлагдсан хөрөнгийг ирээдүйн сайн сайхны туөлөө ашиглана.

Шинээр бий болж буй хуримтлалын сан нь уул уурхайн төрийн өмчит компаниудын төрд ногдож байгаа 34 хувийн ногдол ашгаар бүрдүүлнэ. Үүнийг ирэх жилээс боловсрол, эрүүл мэнд болон орон сууцны бүтээн байгуулалтад бэлэн бус хэлбэрээр хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байна.

Хөгжлийн сан буюу хуучнаар төсвийн тогтворжуулалтын санд тухайн жилийн төсвийн давсан орлогын 50 хувийг төвлөрүүлэх замаар хөрөнгө оруулалтын хөгжлийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулах тооцоололтой байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 25, 2024 15:18

Солиор солиор. Худ�##�ч авилгачин, хулгайч юм байж ичих нүүргүй юмаа.

иргэн
иргэн
3 сар 25, 2024 16:05

Муур багш лугаа аашилж байх шив

пуж
пуж
3 сар 25, 2024 17:43

хэхэ үндэсний баялгын сан гэж хамаар�##� бүхий нөрдийнхөө данмыг хэлжгаан болбуу? сайн ойлгодгүй хэхэ

Зочин
Зочин
3 сар 25, 2024 18:38

Баялагийн сангаас ард түмэнд ямар журмаар хувь хүртээх юм бэ.Наад сангууд чинь ард түмэнд хүртээмжгүй л харагдаж байна.

Зочин
Зочин
3 сар 25, 2024 19:08

Орд хулгайлсан нөхөр засаг. Өөрчлөгдвөл. Шорон

Зочин
Зочин
3 сар 25, 2024 19:39

Одоо энд нэг том хулгай явагдаад байгаа юм. Жишээ нь 23 оны төсөв ашигтай гарсан. Үүнийг эрх баригчид мэдээлэхгүй байна. Эрдэнэс таван толгойн 22, 23 оны ашиг болох 3 трилион гаруй төгрөгийг төр захиран зарцуулна. Гэвч энэ бүх мөнгө яаж зарцуулагдах, яг байгаа эсэх нь тодорхойгүй. Энэ дээр хэн ч эрх баригчдыг хянахгүй. Ерөөсөө �##�иваа сангийн ба-лансыг иргэд хянах боломжгүй. Зөндөө их мөнгө байгаа л гэдэг. Гэтэл угтаа бол данс нь улайсан байда-лтай байдаг. Эрх баригчид байх ёстой мөнгийг өөрсдийн эрх ашигт зориулан зарлагаддаг. Энэ бол маш том булхай, хулгай мөн. Энэ тухай ярих хэн ч байхгүй. Уих Үндэсний аудитын газрын амыг таглаа-л болоо.

Хошуу ноён
Хошуу ноён
3 сар 25, 2024 20:13

Сонгууль дөхөхөөр л худ худ ярих юм.Худ�##�ч хулгайчаар дүүрсэн.,.Үнэхээр итгэх итгэл �##�га.Дуугай шиг байж байгаад сайн хий,хийснийхээ дараа л хуваарилахаар боллоо гэж дуугарч сур

Зочин
Зочин
3 сар 25, 2024 21:48

Naad sangaas chini bairnii mungu l xurdan avmaar baina. Busad 2 ni xereggui.

Бороо
Бороо
3 сар 25, 2024 23:01

Худлаа хуц

Зочин
Зочин
3 сар 25, 2024 23:18

сайхан дуулдаж байна.Даан ч худ�##� гэдэг нь тодорхой болохоор гашуун санагдаж байна.Энэ их баялгийг дээгүүрээ хуваагаад идчихдэг биз дээ.

Зочин
Зочин
3 сар 26, 2024 08:11

АМАА АНГАЙГААД ЭМЭГТЭЙ НЬ ХӨЛӨӨ АЛЦАЙГААД ЭРЧҮҮД НЬ БӨГСӨӨ ТОНТОЙЛГООД ХЭВТЭЖ БАЙ ТӨР МААНЬ ТЭЖЭЭНЭ ГЭНЭЭ ИЙМ САЙХАН ТӨР ЗАСГАА ДЭМЖИЙ

Зочин
Зочин
3 сар 26, 2024 09:07

Энэ баялгийн сангаас ард түмэн бүр энгийн иргэдэд наанаас чинь юу хүртэхийн жишээ нь сайн сайхны төлөө наад захын жишээ 1км хатуу хучилттай зам барий маш их өндөр өртөгтэй төсөв гүйцэтгэсэн ажил юү болох вэ хасаж атгасан хугацаа хэмжээндээ хүрэхгүй эдэлгээ муутай нимгэн нарийн удаан шаардлага хангахгүй ийм замыг танил т�##�ынхаа хүрээлэлд хийсэн болоод тууз хайчилж ерөөлийн үгтэй богино өгүүлбэр хэлээд БОЛОО цаашид өөрсдөд нь хамаагүй тэнд ажил хийх гэхээр танил байхгүй бол боломжгүй гэх мэтээр баялгийн сан хоосорсоно гашуун үнэн эндээс эхэлнэ хувьцааны мөнгийг нь хасаж атгаад байлгүй өгөх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button