Гадаад мэдээДЭЛХИЙ

140 гаруй жил барьж буй сүм 2026 онд ашиглалтад орно

Испанийн Барселона хотод 140 гаруй жилийн турш баригдаж буй Саграда Фамилиа нэртэй сүм байдаг. Тэгвэл тус сүм 2026 онд ашиглалтад орох болсныг албаны хүмүүс мэдээлжээ.

Одоо зөвхөн зургаан цамхаг л барих үлдсэн байгаа хэмээн Саграда Фамилиа сүмийн бүтээн байгуулалтыг хариуцсан компани мэдэгдсэн юм. Тус сүм 2023 оны жилийн тайлангаа нийтлэхдээ “Гэгээн Мэрийг диваажин хүлээн авсныг бэлгэдсэн сүм 2025 онд ашиглалтад орно. Харин Есүс Христийн цамхаг 2026 онд баригдаж дуусна” гэсэн байна.

Есүс Христийн цамхаг нь 172.5 метр өндөр сүндэрлэх бөгөөд, 17 метрийн урттай загалмайтай байх юм. 2026 онд ашиглалтад орох үедээ Саграда Фамилиа нь дэлхийн хамгийн өндөр сүм болно. Одоогийн байдлаар тус рекордыг Германд оршдог Ульм Минстер сүм эзэмшдэг юм.

Саграда Фамилиа сүм 1940 онд, зургийн эх сурвалж: CNN

1882 оноос хойш баригдаж буй Саграда Фамилиагийн загварыг алдарт архитектурч Антони Гауди гаргасан. Ингэхдээ тэрбээр 12 дагалдагч, 4 эвангелист болон Гэгээн Мариа, Есүс Христэд зориулж 18 цамхагтай барихаар шийджээ. Түүнийг нас барах үед бүтээн байгуулалтын ажил 10-15 хувьтай л байсан аж.

Бүтээн байгуулалтын ажил удаан явцтай байсан дээр 1930-аад оны сүүлээр Испанийн иргэний дайны улмаас зогсолтод орсон юм. Учир нь тус иргэний дайны улмаас Гаудийн гаргасан загвар, модель устаж үгүй болжээ.

1984 онд уг сүмийг ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэн авч, 2010 онд Пап лам XVI Бенедикт сүмийг адисалж шашин мөргөлийн зорилгоор ашиглаж эхэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-27 09:13

Энэ хорвоогийн хамгийн хэрэггүй зүйл бол бүх төрлийн сүм хийдүүд. Учир нь сүм хийдүүд нь иргэдийн тархийг угааж мунхаруулах зорилготой мансуурлын газар юм. Тэгээд бас цуст х�##�длага үйлдэгддэг асар их нүглийн газар юм.

Холбоотой мэдээ

Back to top button