СПОРТ

Баруун бүсийн өвлийн наадам Баян-Өлгийд өнөөдөр эхэлнэ

Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын тусгай олимпын хороо, Баян-Өлгий аймгийн БТСГ, Баян-Өлгий аймаг дахь ХБЭЭХХ-той хамтран Баруун бүсийн өвлийн нээлттэй наадмыг Баян-Өлгий аймагт спортын дөрвөн төрлөөр энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулна.

Уг наадамд баруун бүсийн Увс, Ховд, Говь-Алтай Завхан аймгуудаас гадна Өвөрхангай, Орхон аймаг, "Сайн найз" клуб болон нийслэлээс баг тамирчид оролцох юм. Баруун бүсийн өвлийн наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Монголын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Биеийн тамир, спортын улсын хорооны мэргэжилтэн Э.Хүрэлчулуун, МТОХ-ны спортын захирал Б.Мөнх-Од, МТОХ-ны манлайлагч тамирчин Э.Хатанболор, МТОХ-ны ажилтан, эцэг эх, тамирчдын төлөөлөл Баян-Өлгий аймагт очиж ажиллаж байгаа юм байна. Тэмцээний нээлт өнөөдөр үдээс хойш болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button